Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Еврокомисс нэн даруй гаалийн татвараа хүчингүй болгохыг АНУ-аас шаардлаа

Эйрбас корпорац Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зүгээс тавьсан бүх шаардлагыг нэгэнт биелүүлсэн тул Европын Холбооны орнуудаас нийлүүлж байгаа бараа бүтээгдэхүүнүүдэд тавьсан гаалийн татвараа нэн даруй цуцлахыг Еврокомиссын зүгээс АНУ-аас шаардлаа. Өнөө өглөө Брюссельд танил

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Еврокомисс нэн даруй гаалийн татвараа хүчингүй болгохыг АНУ-аас шаардлаа
Еврокомисс нэн даруй гаалийн татвараа хүчингүй болгохыг АНУ-аас шаардлаа. Зураг: МҮОНРТ

Эйрбас корпорац Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зүгээс тавьсан бүх шаардлагыг нэгэнт биелүүлсэн тул Европын Холбооны орнуудаас нийлүүлж байгаа бараа бүтээгдэхүүнүүдэд тавьсан гаалийн татвараа нэн даруй цуцлахыг Еврокомиссын зүгээс АНУ-аас шаардлаа. Өчигдөр /2020.07.24/ Брюссельд танилцуулсан Еврокомиссын мэдэгдэлд энэ тухай тэмдэглэсэн байна.

Мөн энэ мэдэгдэлд Европын Холбоо болон гишүүн улс болох Франц, Испани, Герман улсууд Эйрбастай холбоотой Дэлхийн худалдааны байгууллагын шийдвэрийг бүрэн дагаж мөрдөж байгааг тэмдэглэсэн байна. Тиймээс АНУ Европын экспортод татвар ногдуулах үндэслэлгүй болсныг сануулсан байна. Эйрбас корпорац дэлхийн худалдааны байгууллагын шаардсанаар Франц Испанийн эрх баригчидтай А350 загварын зорчигч тээврийн онгоц нийлүүлэх гэрээний нөхцөлдөө өөрчлөлт оруулж улсын төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээг эрс багасгасан байна.

Еврокомисс мөн энэ мэдэгдэлдээ АНУ татвартай холбоотой асуудлыг зохицуулахаас татгалзвал хариу хориг арга хэмжээ авахад бэлэн байгааг илэрхийлжээ.

Хуваалцах