Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Еврокомиссын дээд албан тушаалуудад нэр дэвшигчдийг тодрууллаа

Европын Холбооны 28 орны удирдагчид 3 хоног үргэлжилсэн ширүүхэн санал зөрөлдөөнөө арилгаж Еврокомиссын удирдах дээд албан тушаалуудад нэр дэвшигчдийг тодруулсан нь өнөөдрийн онцлох мэдээлэл болж байна. Гишүүн орнуудын удирдагчид Европын Холбооны сүүлийн 60 жилийн түүхэнд анх удаагаа Европын институ

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Еврокомиссын дээд албан тушаалуудад нэр дэвшигчдийг тодрууллаа
Еврокомиссын дээд албан тушаалуудад нэр дэвшигчдийг тодрууллаа. Зураг: МҮОНРТ

Европын Холбооны 28 орны удирдагчид 3 хоног үргэлжилсэн ширүүхэн санал зөрөлдөөнөө арилгаж Еврокомиссын удирдах дээд албан тушаалуудад нэр дэвшигчдийг тодруулсан нь өнөөдрийн онцлох мэдээлэл болж байна. Гишүүн орнуудын удирдагчид Европын Холбооны сүүлийн 60 жилийн түүхэнд анх удаагаа Европын институтуудыг эмэгтэйчүүд тэргүүлэх сонголт хийснийг онцолж байна.

Юуны түрүүнд Жан Клод Юнкерийн оронд тус холбооны засгийн газар гэггдэгЕврокомиссыг тэргүүнд Урсула фон дер Ляйены нэрийг дэвшүүлэхээр болсон байна. тэрээр Германы анхны эмэгтэй батлан хамгаалахын сайд, канцлер Меркелийндотны хамтран зүтгэгчдийн нэг юм. Харин Европын Холбооны санхүүгийн бодлогыг хариуцдаг Европын төв банкны тэргүүнд Олон улсын валютын сангийн тэргүүн асан КристинЛагардийн нэрийг дэвшүүлэхээр болсон банйа. Гэхдээ тэдний аль аль нь маргааш анхны чуулганаа хийх шинээр сонгогдсон Европарламентын гишүүдийн дэмжлэгийг авч байж энэ албыг хаших эрхтэй болох юм. Одоогийн Еврокомисс болон Европын Төв банкны тэргүүн нарын бүрэн эрхийн хугацаа 10-р сарын 31 нд дуусах ёстой юм. Үүний зэрэгцээ Европын зөвлөлийн тэргүүн ДональдТускийн оронд Бельгийн Ерөнхий сайд Шарль Мишелийн нэрийг дэвшүүлэхээр болсон байна. Харин Европын Холбооны аюулгүй байдал гадаад бодлогын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Федерики Могеринигийн оронд Испанийн гадаад хэргийн сайд ЖозепБоррелийн нэрийг дэвшүүлэхээр тохиролцсон байна.

ДональдТуск Европын зөвлөлийн тэргүүн: Шарль Мишелийн хувьд Бельгийн Ерөнхий сайдаар ажиллаж байсан туршлагаараа Европын Холбооны гишүүн орнуудын эв нэгдлийг маш чадварлагаар хангаж чадна гэдэгт итгэж байна. Жозеф Боррель бол гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан Европарламентыг тэргүүлж байсныхаа хувьд холбооныхоо ашиг сонирхол, үнэт зүйлсийн гол хамгаалагч болох хүн. КристинЛагард бол олон улсын асар их туршлагатай, олон улсын валютын сангийг удирдаж байгаа хүний хувьд Европын төв банкны шилдэг Ерөнхийлөгч болно гэж бодож байна" гэжээ.

Европарламентыг ирэх 2024 оныг хүртэл удирдах шинэ тэргүүнээр Италийн улс төрч Давид Мари Сассоли сонгогдоод байна. өнгөрсөн 5-р сарын сүүлчээр болсон Европарламентынсонгуулийн үр дүнд сонгогдсон парламентын анхдугаар чуулган өчигдөр болсон юм. Энэхүү чуулганы гишүүд Чех, Итали, Герман, Испанийн улс төрчдөөс социалистууд ардчилагчдын дэвшилт эвслээс сонгогдсон Давид Мари Сассолиг шинэ тэргүүнээрээ сонгоод байна. Санал хураалт хаалттай, 2 үе шаттай болсон. Эхний шатанд Сассоли 751 гишүүний 325-ийнх нь саналыг авсан. Гэвч Нэр дэвшигчдийн хэн нь ч дийлэнх олонхийн санал авч чадаагүй учир 2 дахь санал хураалт явуулсны эцэст Сассоли ялалт байгуулжээ. Сассоли нь сэтгүүлч мэргэжилтэй. 2014 оны Европарламентын сонгууль анх удаагаа өрсөлдөж байсан бол өнгөрсөн 5-р сард дахин сонгогдсон юм.

Хуваалцах