Евролигийн финалыг зодоон болгох дөхсөн бүсгүй...
Сагсан бөмбөгийн Евролигийн финалын тоглолтын үеэр зураг дээрх бүсгүйгээс болж зодоон үүсэх дөхжээ. Энэ бүсгүй “Сибур Холдинг”-ийн захирал Дмитрий Коновын эхнэр ажээ. Оросын ЦСКА Туркийн “Фенербахче”-тай Евролигийн финалд тоглоход Дмитрий Конов эхнэр Катарина Конксынхоо хамт ирж, хамгийн эхний эгнээ
Мэдээллийн алба

Сагсан бөмбөгийн Евролигийн финалын тоглолтын үеэр зураг дээрх бүсгүйгээс болж зодоон үүсэх тун дөхжээ. Энэ бүсгүй “Сибур Холдинг”-ийн захирал Дмитрий Коновын эхнэр ажээ. Оросын ЦСКА Туркийн “Фенербахче”-тай Евролигийн финалд тоглоход Дмитрий Конов эхнэр Катарина Конксынхоо хамт ирж, хамгийн эхний эгнээнд тухалсан байв. Гэтэл тоглолтын явцад “Фенербахче”-гийн хамгаалагч Никола Калинич тэнцвэрээ алдан эхнэрт нь хүрчих дөхсөн тул Конов цааш нь түлхжээ. Туркийн багийнхан болон фанатууд нь үүнд ихэд бухимдсан тул тоглолтыг хэдэн минут завсарлуулахад хүргэсэн юм.


















