Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Европ дахь монголчууд сагсаар өрсөлдлөө

Польш улсад ажиллаж, амьдарч буй монголчуудын санаачилгаар ахмад сагсан бөмбөгчдийн аварга шалгаруулах тэмцээн Варшав хотын баруун захад орших эртний түүхт Терешин хотхонд энэ сарын хоёрноос дөрөвний хооронд зохион байгуулагджээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Европ дахь монголчууд сагсаар өрсөлдлөө
Европ дахь монголчууд сагсаар өрсөлдлөө. Зураг: МҮОНРТ

Польш улсад ажиллаж, амьдарч буй монголчуудын санаачилгаар ахмад сагсан бөмбөгчдийн аварга шалгаруулах тэмцээн Варшав хотын баруун захад орших эртний түүхт Терешин хотхонд энэ сарын хоёрноос дөрөвний хооронд зохион байгуулагджээ.

Энэхүү тэмцээнийг анх 2009 онд санаачилсан бөгөөд энэ удаа зургаа дахь удаагийн тэмцээн болсон байна.

Тэмцээнийг Монгол Улсаас Польш Улсад суугаа Элчин сайдын яам, Польш дахь сагсан бөмбөгийн “Мон-Пол” Плоцк клуб, Монголын биеийн тамир, спорт сонирхогчдын холбоо зэрэг байгууллагууд хамтран, Польшид ажиллаж, амьдарч буй монголчууд ивээн тэтгэжээ.

Зургаа дахь удаагийн тэмцээнд нийт 10 улсад суугаа монголчуудын төлөөлөл 22 багийн тамирчид оролцсоноос эмэгтэй I байрт Польшийн “Андууд”, II байрт Шведийн “Од”, III байрт Чехийн “Нэг үе” баг, эрэгтэй I байрт Шведийн “MGL”, II байрт Германы “Монбэр”, III байрт Швейцарийн “MG-Star” баг тус тус шалгарч, алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болжээ.

Сонирхуулахад, тус тэмцээнд Монгол Улсын спортын гавьяат тамирчин хоёр, олон улсын хэмжээний мастер хоёр, спортын мастер 17, I зэргийн 21 тамирчин оролцсон нь тэмцээний цар хүрээ хэрхэн өргөжин тэлж байгааг харуулсан үйл явдал боллоо гэж зохион байгуулагчдын зүгээс мэдээллээ.

Хуваалцах