Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Европ дахь монголчууд сагсан бөмбөгөөр өрсөлдөнө

Хилийн чинадад Монгол орон, монголчуудаа эерэгээр сурталчлах цоо шинэ хэлбэр төдийгүй, нийтийн биеийн тамир спортод залуу үеийг татан оролцуулах, спортоор дамжуулан ойртуулан

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Европ дахь монголчууд сагсан бөмбөгөөр өрсөлдөнө
Европ дахь монголчууд сагсан бөмбөгөөр өрсөлдөнө. Зураг: МҮОНРТ

Хилийн чинадад Монгол орон, монголчуудаа эерэгээр сурталчлах цоо шинэ хэлбэр төдийгүй, нийтийн биеийн тамир спортод залуу үеийг татан оролцуулах, спортоор дамжуулан ойртуулан нөхөрлүүлэх зорилго бүхий Европ дахь "Монголчуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн" энэ жил 10 дахь удаагаа Бельгийн Вант улсын Лювен хотноо 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 1-ний өдрүүдэд зохиогдоно.

Оюутны нөхөрсөг уулзалт тэмцээнээр 2006 онд БНЧУ-ын нийслэл Праг хотноо Чех, Герман, Польш гурван улсын зургаан багаас 48 тамирчин оролцон гараагаа эхэлж байсан түүхтэй. Европын монголчуудын Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн нь жил бүр хүрээгээ тэлж, Европын монголчуудын хүсэн хүлээдэг ууган спортын наадамд зүй ёсоор тоологдох болсон ба энэ жил Европын холбооны 12 улс орны 26 баг тамирчин оролцохоор бүртгүүлээд байна.

Хуваалцах