Европ энэ онд бодлогын хүүгээ өсгөхгүй
Европын төв банкны бодлого тодорхойлогчид лхагва гарагт Франкфуртад хуралджээ.
Мэдээллийн алба

Европын төв банкны бодлого тодорхойлогчид лхагва гарагт Франкфуртад хуралджээ. Удирдах албаныхан, бусад банк санхүүгийн багууллагуудад олгох зээлийн хүүг тэг хувьд нь хадгална гэж мэдэгдсэн байна.
Мөн арилжааны банкуудаас орж ирэх хадгаламжийн хүүг -0.4 хувьд хадгална гэж байна. Уг нь Европын төв банкны удирдлагууд мөнгөний зөөлөн бодлогодоо цэг тавих талаар хэлэлцсэн байна. Гэвч хурлын явцад сэдэв өөрчлөгдөж, Евро бүсийн эдийн засгийг бэхжүүлэхэд одоо анхаарч байна.
Банкныхны харж байгаагаар "Брексит"-тэй холбоотойгоор үүссэн тодорхойгүй эргэлзээтэй байдал Евро бүсэд хүндрэл учруулахаар байна. АНУ, БНХАУ-ын худалдааны маргаан ч мөн бүсийн нөхцөл байдалд сайнаар нөлөөлөхгүй гэж үзжээ.


















