Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Европ руу байгалийн хий нийлүүлэх гэрээг сунгалаа

Австрийн Вена хотод таван өдөр үргэлжилсэн яриа хэлэлцээний дүнд Украины хийн сүлжээг ашиглан Европт байгалийн хийн нийлүүлэлтийг үргэлжлүүлэхээр Оросын “Газпром” компани, Украины “Нафтогаз” компанитай тохиролцон гэрээ байгууллаа.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Европ руу байгалийн хий нийлүүлэх гэрээг сунгалаа
Европ руу байгалийн хий нийлүүлэх гэрээг сунгалаа. Зураг: МҮОНРТ

Австрийн Вена хотод таван өдөр үргэлжилсэн яриа хэлэлцээний дүнд Украины хийн сүлжээг ашиглан Европт байгалийн хийн нийлүүлэлтийг үргэлжлүүлэхээр Оросын “Газпром” компани, Украины “Нафтогаз” компанитай тохиролцон гэрээ байгууллаа. Энэ талаар "Газпром" компанийн гүйцэтгэх захирал Алексей Милер “Хоёр талын ашиг сонирхлыг хангасан” гэж ярьсан байна.

Гэрээ байгуулснаар талууд ойрын таван жилийн хугацаанд Украины газар нутаг дээгүүр тэдний хийн сүлжээг ашиглан Оросоос Европ руу нийлүүлдэг байгалийн хийн нийлүүлэлтийг таслалгүй үргэлжлүүлэх юм. Мөн энэ гэрээний хүрээнд Киев Москвагаас 7 тэрбум долларыг авахаар болсон гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгджээ. Цаашлаад энэ гэрээний хугацаа дууссаны дараа талууд дахин 10 жилээр хугацааг нь сунгах боломжтой гэж тэрбээр "фэйсбүүк" хуудсандаа бичсэн байна.

Харин нийлүүлэлтийн тухайд Украины “Нафтогаз” 2020 онд Оросоос 65 тэрбум куб/метр хий дамжуулах бол, 2021-2024 оны хооронд жилд 40 тэрбум куб/метр хий нэвтрүүлэх юм байна. Талууд ингэж гэрээ байгуулахын тулд өмнө хуулийн хүрээнд үүсээд байсан маргаантай асуудлуудаа шийдвэрлэсэн, ирэх оны нэгдүгээр сар гэхэд хугацаа нь дуусах 2009 оны гэрээний талаар цаашид ямар нэг нэхэмжлэл гаргахгүй байхаар тохиролцсон гэж "Газпром" мэдэгдэлдээ дурджээ.

"Газпром", "Нафтогаз" компанийн төлөөллүүд өнгөрөгч долоо хоногт гэрээг сунгах талаар зарчмын тохиролцоонд хүрээд байсан юм. Гэрээний хугацаа 12 дугаар сарын 31-нд дуусах байсан юм.

Хуваалцах