Европ тивийн клубтэй мэргэжлийн хөлбөмбөгчний гэрээтэй Г.Ганбаяр олон улсын хэмжээний мастер цол хүртлээ
Г.Ганбаяр Монгол Улсаас Европ тивийн клубтэй мэргэжлийн хөлбөмбөгчний гэрээ байгуулсан анхны монгол тоглогч
Мэдээллийн алба

Монголын хөлбөмбөгийн шигшээ баг төдийгүй Унгарын "Пушкаш академи"-ийн тоглогч Ганболдын Ганбаяр олон улсын хэмжээний мастер цол тэмдгээр энгэрээ мялаалаа.
Азийн 23 хүртэлх насны АШТ-ий урьдчилсан шатны тоглолтуудад оролцохоор эх орондоо ирсэн Г.Ганбаярт МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар цол тэмдгийг нь гардуулжээ.
Г.Ганбаяр Монгол Улсаас Европ тивийн клубтэй мэргэжлийн хөлбөмбөгчний гэрээ байгуулсан анхны монгол тоглогч гэдгийг хөлбөмбөг сонирхогчид мэднэ. Тэрбээр 2013 оноос Монгол Улсын 14, 17, 19, 23 хүртэлх насны шигшээ багт тоглож ирсэн бөгөөд өдгөө үндэсний шигшээ багт дуудагдан, тоглож байна.





















