Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Европарламентын шинэ тэргүүнийг энэ сарын 18-нд сонгоно

Европын парламентын шинэ тэргүүнийг сонгох сонгуулийн энэ сарын 18-нд явуулахаар боллоо. Европарламентын тэргүүн Давид Сассолиг нас барсны дараа

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Европарламентын шинэ тэргүүнийг энэ сарын 18-нд сонгоно
Европарламентын шинэ тэргүүнийг энэ сарын 18-нд сонгоно. Зураг: МҮОНРТ

Европын парламентын шинэ тэргүүнийг сонгох сонгуулийн энэ сарын 18-нд явуулахаар боллоо. Европарламентын тэргүүн ДавидСассолиг нас барсны дараа түр үүрэг гүйцэтгэгчээр Роберт Моцела ажиллаж байна.

Европарламентын тэргүүн ДавидСассоли Италийн Авиано хотод нас барсан билээ. Дархлааны тогтолцооны үйл ажиллагаа доголдсонтой холбоотой ноцтой хүндрэлийн улмаас эмнэлэгт хэвтсэн бөгөөд мягмар гарагийн шөнө 66 насандаа таалал төгссөн юм.

Европын парламентын одоогийн дүрмийн дагуу тус хүрээлэнгийн тэргүүн дэд дарга шинэ даргыг сонгох хүртэл түр хугацаагаар даргаар ажиллах болно. Өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр Сассоли эрүүл мэндийн байдлаас болж энэ оны нэгдүгээр сард болох Европын парламентын тэргүүний сонгуульд оролцохгүй бичиж байсан.

Европын парламент дахь хамгийн том бүлэг болох Европын Ардын Нам (EPP) одоогийн үүрэг гүйцэтгэгч РобертаМецолаг нэр дэвшүүлсэн юм. Тэрбээр 1999 оноос хойших Европын парламентын тэргүүн анхны эмэгтэй болж магадгүй юм.

Хуваалцах