Европийн холбоо бие даасан армитай болохыг Германы канцлер дэмжлээ
Германы Канцлер Европын Холбоо бие даасан армитай болох санаачлагыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Тэрээр энэ санаачлагыг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллаж жинхэнэ Европын армитай болох ёстойг
Мэдээллийн алба

Германы Канцлер Европын Холбоо бие даасан армитай болох санаачлагыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Тэрээр энэ санаачлагыгхэрэгжүүлэх чиглэлээр ажиллаж жинхэнэ Европын армитай болох ёстойг Евро парламентын чуулган дээр хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэсэн байна.
Европын холбоо өөрийн гэсэн ийм армитай болсноор Европын орнуудын хооронд дайн хэзээ ч гарахгүй гэдгийг дэлхий нийтэд батална гэсэн үг болохыг тэрээр хэлсэн юм. Түүнчлэн Европын Холбооны арми НАТО-д нэмэлт хүч болж өгнө гэж үзэж байгаагаа мэдэгдсэн.
Канцлер Меркелээсгадна Германы социал демократ, Христийн ардчилсан холбоо намын дарга нар энэ санаачлагыг дэмжиж байгаагаа илэрхийлээд байгаа. Мөн Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ийм шаардлага Европын Холбоонд бий гэдгийг өнгөрсөн 6-ны өдөр мэдэгдсэн бөгөөд тэрээр ОХУ, Хятад, АНУ-ын байдал нь Европын Холбоо өөрийн гэсэн армитай болох шаардлагатайг батлан харуулж байна хэмээн онцолсон юм.


















