Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Европт ажилгүйдлийн түвшин нэмэгдэж байна

Евробүсийн улс орнуудад ажилгүйдлийн түвшин өссөн хэвээр байна. Өнгөрсөн 9-р сард тус бүсийн 17 орны ажилгүйдлийн түвшин хамгийн өндөр буюу 12,2 хувьд хүрч байсан юм. Энэ байдал өнгөрсөн сард ч өөрчлөгдөөгүй хэвээр байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Европт ажилгүйдлийн түвшин нэмэгдэж байна
Европт ажилгүйдлийн түвшин нэмэгдэж байна. Зураг: МҮОНРТ

Евро бүсийн улс орнуудад ажилгүйдлийн түвшин өссөөр байна. Өнгөрсөн 9 сард тус бүсийн 17 орны ажилгүйдлийн түвшин хамгийн өндөр буюу 12,2 хувьд хүрсэн юм. Энэ байдал өнгөрсөн сард ч өөрчлөгдсөнгүй. Үүнээс ажилгүйдлийн түвшин хамгийн ихтэй улс нь Испани болоод байна. Тус улсын 25-аас доош насны залуусын дийлэнх нь ажилгүй, орлогогүй, ажлын байр олдахгүй байна. Харин дараа нь Кипр улс 17,1 хувь, Португаль 16,3 хувиар удаалжээ. Харин Грек улсын хувьд сүүлийн үеийн мэдээлэл байхгүй байна. Өнгөрсөн 7 сард тус улсын ажилгүйдлийн түвшин 27,6 буюу бүс нутагтаа хамгийн өндөрт тооцогдож байсан юм.

Хуваалцах