Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Европт байгалийн хийн үнэ “дахин” өслөө

Герман улс ихээхэн маргаан дагуулсан "Умардын урсгал-2" хийн хоолойн төслийг баталгаажуулах үйл явцыг түдгэлзүүлснээр Европын эрчим хүчний зах зээлд “хариу цохилт” ирлээ гэж CNN агентлаг мэдээллээ. Одоогоор Европ дахь байгалийн хийн фьючерс ханш 18 хувиар өсөөд байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Европт байгалийн хийн үнэ “дахин” өслөө
Европт байгалийн хийн үнэ “дахин” өслөө. Зураг: МҮОНРТ

Герман улс ихээхэн маргаан дагуулсан "Умардын урсгал-2" хийн хоолойн төслийг баталгаажуулах үйл явцыг түдгэлзүүлснээр Европын эрчим хүчний зах зээлд “хариу цохилт” ирлээ гэж CNN агентлаг мэдээллээ. Одоогоор Европ дахь байгалийн хийн фьючерс ханш 18 хувиар өсөөд байна.

Энэ талаар Вашингтоны Стратегийн болон олон улсын судалгааны төвийн эрчим хүч, геополитикийн мэргэжилтэн Никос Цафос хэлэхдээ, "Хийн зах зээл үнэхээр хямарч байгаа нь түгшүүр төрүүлж байна" гэлээ.

Их Британид мөн хийн үнэ өссөн бөгөөд өнгөрсөн сард Европын болон Их Британийн зарим үйлдвэрүүд ашиггүйн улмаас хаагдаж, хийн үнэ өсч байсан “яг тэр үе лүү” ухраад байгааг CNN-ийн ажиглагчид онцолсон юм.

Тэгвэл ГоулдмэнСаэкс-ийн стратегичид, "Хийн хоолойг ашиглалтад оруулах явц, бидний тооцоолж байснаас илүү удаан үргэлжилж байна" гэж бичжээ. Одоогоор тэд 2022 оны 2 дугаар сар гэхэд тус хоолойгоор хий дамжиж эхэлнэ гэж таамаглаж байгаа ч зарим шинжээчид үүнээс ч хойшилно гэж үзэж байна.

"Умардын урсгал-2" төслийг одоогоор зөвшөөрөхгүй гэж Германы эрх баригчид шийдвэрлэсэн нь хууль эрх зүйн болоод техникийн үндэслэлтэй. Гэхдээ, ирэх саруудад Европын хийн нийлүүлэлтийн хэмжээг нэмэгдүүлэхгүй бол, өвлийн улиралд айл өрх болон албан байгууллагуудыг хэвийн дулаанаар хангахад доголдол үүсэх эрсдэлтэй юм.

"Умардын урсгал-2" төслийг АНУ болон зарим улсууд, Европыг Оросоос хэт хамааралтай болно гэж үзсэний үндсэн дээр эсэргүүцлээ илэрхийлсээр байгаа.

Эрчим хүчний худалдааны Трафигура компанийн гүйцэтгэх захирал ЖеремиУэйр Financial Times-аас зохион байгуулсан бага хурал дээр "Бидэнд яг одоо хангалттай хий байхгүй байна. Нөөцгүйн улмаас, хүйтний улиралд Европын орнуудад цахилгаан тасрах вий гэсэн айдастай байна" гэжээ.

Хуваалцах