Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Европын анхны усан доорх ресторан үйлчлүүлэгчдээ хүлээн авч байна

Норвегийн өмнөд хэсэг буюу Атлантын далайд таван метрийн гүнд байх Европын анхны усан доорх рестораны барилгын ажил бүрэн дууссан байна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Европын анхны усан доорх ресторан үйлчлүүлэгчдээ хүлээн авч байна
Европын анхны усан доорх ресторан үйлчлүүлэгчдээ хүлээн авч байна. Зураг: МҮОНРТ

Норвегийн өмнөд хэсэг буюу Атлантын далайд таван метрийн гүнд байх Европын анхны усан доорх рестораны барилгын ажил бүрэн дууссан байна. Нийт 33 метрийн урттай энэ ресторан анхны үйлчлүүлэгчээ гуравдугаар сарын 20-ны өдөр хүлээн авчээ.

Усан доогуур гэсэн утгийг илэрхийлж “Анде” хэмээн нэрлэсэн рестораныг Нью-Йоркийн худалдаа, зугаа цэнгэлийн гол гудамж "Тайм Сквэйр"-ийн шинэчлэл, Норвегийн "Осло" дуурийн театр, Египетийн "Александринагийн номын сан"-гийн барилгын дизайныг гаргасан Норвегийн Шөнетта загвараар хийсэн байна.

Дөчин хүний суудалтай энэ ресторан хагас метрийн зузаан бетонон ханатай, дотроо 500 метр квадрат талбайтай, панорамик маягийн 11 метрийн өргөн цонхоор далайн усан дахь орчин тойрныг харуулахаар хэв загвартай байна.

“Энэ барилгад байхдаа та өөрийгөө далайн усан доор, далайн гүнээс дээр, эх газар, далай тэнгисийн завсарт өөрийгөө олж, таньж мэдэх юм. Энэ нь танд эргийн шугамын цаана болоод доор байдаг ертөнцийг шинээр олж харах боломж, шинэ төсөөлөл олгоно” хэмээн Шөнетта дизайны үүсгэн байгуулагч Жетил Третал Торсен ярьжээ. Рестораныг зургаан сарын турш барьсан байна.

Хуваалцах