Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагад монгол иргэд ажиллаж байна

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Аудитын хорооны гишүүнээр Монгол Улсын иргэн Бадамдоржийн Батбаярыг 2017 оны 6 дугаар сарын 1-нээс 3 жилийн хугацаатайгаар томилсон байна.

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагад монгол иргэд ажиллаж байна
Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагад монгол иргэд ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Аудитын хорооны гишүүнээр Монгол Улсын иргэн Бадамдоржийн Батбаярыг 2017 оны 6 дугаар сарын 1-нээс 3 жилийн хугацаатайгаар томилсон байна.

ЕАБХАБ-ын Аудитын хороо анх 2004 онд байгуулагдсан ба тус байгууллагын бодлогын баримт бичиг болон эрх зүйн актын хэрэгжилтэд хяналт тавих, салбарын үйл ажиллагаанд захиргааны болон санхүүгийн хяналт, шалгалт хийж, үнэлгээ, дүгнэлт өгч, зөвлөмж гаргах үүрэгтэй.

Бизнесийн удирдлагын ухааны доктор Б.Батбаяр нь Аудитын хорооны гишүүнээр ЕАБХАБ-ын 57 улсын дунд нээлттэйгээр зарласан сонгон шалгаруулалтад тэнцэж, мэргэжлийн өндөр шаардлага, шалгалтыг давж томилогдсон бөгөөд 1998-2014 онд Монгол улсын Ерөнхий аудиторын орлогчоор ажиллаж байжээ.

Үүнээс гадна манай улсын иргэн Дарьсүрэнгийн Амарсанаа ЕАБХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын ажлын албанд жендерийн асуудал хариуцсан ахлах зөвлөхөөр 2017 оны 3 дугаар сараас эхлэн ажиллаж байна.

Хуваалцах