Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын ОУ-ын шинжээчид ЦЕГ-т айлчиллаа

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын олон улсын шинжээчид ЦЕГ-т ажлын айлчлал хийв.

ЗЦ
Замын Цагдаагийн Алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын ОУ-ын шинжээчид ЦЕГ-т айлчиллаа
Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын ОУ-ын шинжээчид ЦЕГ-т айлчиллаа. Зураг: МҮОНРТ

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын олон улсын шинжээчид ЦЕГ-т ажлын айлчлал хийв. Цагдаагийн ерөнхий газрын урилгаар /ЕАБХАБ/”-ын Үндэстэн дамнасан аюул заналхийлэлтэй тэмцэх албаны олон улсын шинжээч-мэргэжилтэн нар болох Хил гаалийн асуудал эрхэлсэн зөвлөх Горанчо Стожковски, Цагдаагийн стратегийн асуудал эрхэлсэн газрын зөвлөх Жеральд Ньюхаус, Терроризмтэй тэмцэх газрын ажилтан Камилла Богное, Мехди Кнани нар ирж сургалт зохион байгууллаа.

Сургалтын үеэр Цагдаагийн байгууллагын удирдах албан тушаалтнуудад ХСИС-ийн багш, судлаачид, цагдаагийн байгууллагын дунд тушаалын алба хаагч нарт ЕАБХАБ-ын үүрэг зорилго, хүний наймаа, терроризм зэрэг үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх сэдвээр хичээл зааж, холбогдох мэргэжлийн албадын төлөөлөлтэй уулзаж ярилцлаа.

Мөн айлчлалын явцад ХЗДХЯ, Хил хамгаалах ерөнхий газар, Хууль сахиулахын их сургууль зэрэг байгууллагын болон зарим төрийн бус байгууллагын удирдлагатай уулзаж мэдээлэл солилцлоо.

Хуваалцах