Европын ихэнх нутгаар огцом халж байна
Бельги, Нидерландад л гэхэд өчигдөр хэт халууны улмаас тээврийн хөдөлгөөн саатаж, усанд живсэн хүний тоо эрс нэмэгджээ.
Мэдээллийн алба

Ойрын өдрүүдэд Европын ихэнх нутгаар огцом халж байна. Бельги, Нидерландад л гэхэд өчигдөр хэт халууны улмаас тээврийн хөдөлгөөн саатаж, усанд живсэн хүний тоо эрс нэмэгджээ.
Нидерландад 38.8 хэм хүрсэн нь 75 жилийн дээд амжилт болсон тухай “Дойчэ Велле” мэдээлж байна. Энд халуунаас болж фермерүүд үхрээ гудамжинд гаргаж хонуулсан бол Мидделхарнис хотод фермийн агааржуулагч эвдэрснээс болж хэдэн зуун гахай үхжээ.

Францын дарс үйлдвэрлэгч Бордо мужид 41.2 хэм халсан бол өнөөдөр нийслэл Парист 40.4 хэм болох төлөвтэй байна. Их Британид ч мөн өнөөдөр 38.5 хэмд хүрч, 2004 оны амжилтаа эвдэх магадлалтай гэж цаг уурчид мэдээлжээ. Аагим халуун баасан гараг хүртэл үргэлжлэх юм байна.



















