Европын хамгийн том номын санг террористуудын халдлагад өртсөн Малала охин нээжээ
Их Британи улсад Европын хамгийн том номын сан нээгдсэн байна. Өнгөрөгч мягмар гаригт нээгдсэн тус номын сангийн барилгыг зургийг Нидерландын архитектурын Мекано товчоо хийсэн аж.
Мэдээллийн алба

Их Британи улсад Европын хамгийн том номын сан нээгдсэн байна. Өнгөрөгч мягмар гаригт нээгдсэн тус номын сангийн барилгыг зургийг Нидерландын архитектурын Мекано товчоо хийсэн аж.
Номын санг нээх нэр хүндтэй хүнээр террористуудын халдлагад өртөж тархиндаа хүнд шархадсан Пакистаны дунд сургуулийн охин Малала Юсуфайд тодорсон байна. Малала охин одоо Британийн Бирмингемд амьдарч, сурч байгаа юм.
Маш олон хүний хүч хөдөлмөрөөр бүтсэн уг номын сан 2010 оноос эхлэн баригдаж эхэлсэн бөгөөд 290 гаруй сая ам.доллар зарцуулсан гэсэн тооцоо гарчээ.
Тус өвөрмөц хэлбэртэй барилга нь 35 мянган кв метр талбай эзэлдэг ба дотроо Шекспирийн уншлагын танхимтай аж.



















