Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Европын холбоо Беларусийн ерөнхийлөгч болон засгийн газрын 14 албан тушаалтанд хориг тавилаа

Европын холбоо Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенкод болон тус улсын засгийн газрын 14 өндөр албан тушаалтанд хориг арга хэмжээ зарлалаа. Өнгөрсөн 8-р сард болсон ерөнхийлөгчийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа иргэдийн жагсаалыг хүчээр дарж, хүний эрх зөрчиж байна гэсэн үн

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Европын холбоо Беларусийн ерөнхийлөгч болон засгийн газрын 14 албан тушаалтанд хориг тавилаа
Европын холбоо Беларусийн ерөнхийлөгч болон засгийн газрын 14 албан тушаалтанд хориг тавилаа. Зураг: МҮОНРТ

Европын холбоо Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенкод болон тус улсын засгийн газрын 14 өндөр албан тушаалтанд хориг арга хэмжээ зарлалаа. Өнгөрсөн 8-р сард болсон ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа иргэдийн жагсаалыг хүчээр дарж, хүний эрх зөрчиж байна гэсэн үндэслэлээр Европын холбоо хориг арга хэмжээ авч байгаа юм байна.



Европын холбоо Беларусийн ерөнхийлөгч болон үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөр ажилладаг түүний хүүг хориг арга хэмжээний жагсаалтад оруулснаа өчигдөр албан ёсоор мэдэгджээ. Хориг арга хэмжээний жагсаалтад орсон Беларусийн ерөнхийлөгч болон бусад албан тушаалтнуудын Европын холбооны орнууд дахь хөрөнгийг царцааж, хилийн хориг тавьсан байна. Европын холбоо үүнээс өмнө Беларусийн 40 гаруй албан тушаалтанд мөн адил хориг арга хэмжээ авчээ. Харин Беларусийн гадаад харилцааны сайд Европын холбооны хоригийн хариуд арга хэмжээ авна гэдгээ мэдэгдэж байна. Беларусьт 8-р сард болсон ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг будлиантуулсан гэж үзэж байгаа олон нийтийн жагсаал үргэлжилж байна. Тэд Беларусийн ерөнхийлөгчийг огцрохыг шаардсаар байгаа.

Харин Беларусийн ерөнхийлөгч эсэргүүцэгчдийн эсрэг хатуу байр суурь баримталсан хэвээр байна. Эсэргүүцлийн хөдөлгөөн зохион байгуулагчид өнгөрсөн сард Беларусь даяар ажил хаялт зарласан, өнөөдөр нөхцөл байдал шийдэгдэх төлөвгүй, эсэргүүцэл тэмцэл үргэлжилсээр байна.

Хуваалцах