Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Европын холбоо бие даасан армитай болохыг дэмжиж байгаагаа Германы Канцлер илэрхийллээ

Германы Канцлер Европын Холбоо бие даасан армитай болох санаачлагыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Тэрээр энэ санаачлагыг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллаж жинхэнэ Европын армитай болох ёстойг Евро парламентын чуулган дээр хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэсэн байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Европын холбоо бие даасан армитай болохыг дэмжиж байгаагаа Германы Канцлер илэрхийллээ
Европын холбоо бие даасан армитай болохыг дэмжиж байгаагаа Германы Канцлер илэрхийллээ. Зураг: МҮОНРТ

Германы Канцлер Европын Холбоо бие даасан армитай болох санаачлагыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Тэрээр энэ санаачлагыг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллаж жинхэнэ Европын армитай болох ёстойг Евро парламентын чуулган дээр хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэсэн байна.

Европын холбоо өөрийн гэсэн ийм армитай болсноор Европын орнуудын хооронд дайн хэзээ ч гарахгүй гэдгийг дэлхий нийтэд батална гэсэн үг болохыг тэрээр хэлсэн юм. Түүнчлэн Европын Холбооны арми НАТО-д нэмэлт хүч болж өгнө гэж үзэж байгаагаа мэдэгдсэн байна. Канцлер Меркелээс гадна Германы социал демократ, Христийн ардчилсан холбоо намын дарга нар энэ санаачлагыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн.

Мөн Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ийм шаардлага Европын Холбоонд бий гэдгийг өнгөрсөн 6-ны өдөр мэдэгдсэн тэрээр ОХУ, Хятад бүр АНУ ын байдал Европын Холбоо өөрийн гэсэн армитай болох шаардлагатайг батлан харуулж байна хэмээн мэдэгдсэн юм.

Хуваалцах