Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Европын холбоо болон АСЕАН-ы тэргүүнүүд харилцаагаа гүнзгийрүүлэхээр тохиролцов

Европын холбоо болон АСЕАН-ы тэргүүнүүд харилцаагаа гүнзгийрүүлэхээр тохиролцлоо.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Европын холбоо болон АСЕАН-ы тэргүүнүүд харилцаагаа гүнзгийрүүлэхээр тохиролцов
Европын холбоо болон АСЕАН-ы тэргүүнүүд харилцаагаа гүнзгийрүүлэхээр тохиролцов. Зураг: МҮОНРТ

Европын холбоо болон АСЕАН-ы тэргүүнүүд харилцаагаа гүнзгийрүүлэхээр тохиролцлоо.

Зүүн Өмнөд Азийн орнуудын холбоо буюу АСЕАН, Европын холбооны тэргүүнүүд хурцадмал байдал нэмэгдэж байгаа Энэтхэг Номхон далайн бүсэд харилцаагаа гүнзгийрүүлэх амлалт өгсөн байна.

Мөн Европын холбоо “Бүх дэлхийн гарц” төслийнхөө хүрээнд АСЕАН-ы орнуудын дэд бүтцэд 10 гаруй тэрбум долларын хөрөнгө оруулна гэж зарлажээ.

Талууд албан ёсны харилцаа тогтоосны 45 жилийн ойдоо зориулан лхагва гарагт Брюссель хотод дээд хэмжээний хурал зохион байгуулсан байна.

Ингэхдээ Европын холбооны 27, Зүүн Өмнөд Азийн 10 орны тэргүүн Мяньмарын эрх баригчдыг уриагүй байна.

Хуваалцах