Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Европын Холбоо “Брексит”-ийн хугацааг сунгах эсэхээ өнөөдөр шийдвэрлэнэ

Европын Холбооны эрх баригчид Их Британийн тус холбооноос албан ёсоор гарах хугацааг дахин сунгах эсэхээ шийдэх учир Брюсселийн зүгт олон улсаар анхаарлаа хандуулж байна. Өнгөрч буй өдрүүдэд Их Британийн сайд Борис Жонсон эцсийг хүртэл зүтгээд ч 10-р сарын 31-нд амласан ёсоор улс орноо Европын Холбо

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Европын Холбоо “Брексит”-ийн хугацааг сунгах эсэхээ өнөөдөр шийдвэрлэнэ
Европын Холбоо “Брексит”-ийн хугацааг сунгах эсэхээ өнөөдөр шийдвэрлэнэ. Зураг: МҮОНРТ

Европын Холбооны эрх баригчид Их Британийн тус холбооноос албан ёсоор гарах хугацааг дахин сунгах эсэхээ шийдэх учир Брюсселийн зүгт олон улсаар анхаарлаа хандуулж байна. Өнгөрч буй өдрүүдэд Их Британийн сайд Борис Жонсон эцсийг хүртэл зүтгээд ч 10-р сарын 31-нд амласан ёсоор улс орноо Европын Холбооноос гаргаж чадахгүй нь тодорхой болсон учир дараачийн алхмаа хийхээр Европын Холбооны шийдвэрийг хүлээж байна.

Их Британийн дотоодод Европын Холбооны эгнээнээс гарах нөхцөл шаардлага бүхий гэрээний заалтуудыг хүлээн зөвшөөрөхгүй байгаас болж Брекситийн үйл явцыг хойшлуулж магадгүй нөхцөл байдал үүсээд байгаа юм. Тиймээс Ерөнхий сайд Борис Жонсоны засгийн газар ирэх 12-р сарын 12-ны өдөр парламентын ээлжит бус сонгууль зохион байгуулах саналаа ирэх даваа гаригт өргөн барих нь тодорхой болоод байна.

Ерөнхий сайд ийм санал тавихаа Европын Холбооны шийдвэрийн өмнө Би Би Си-д өгсөн ярилцлагынхаа үеэр мэдэгдэж байсан юм. Тэрээр сөрөг хүний Лейборист намын тэргүүн ЖеремиКорбинд ирэх 11-р сарын 6-ны шөнө дунд гэхэд парламентыг татан буулгахыг зөвшөөрөх уриалга бүхий захидлаа илгээснээ ч мэдэгдсэн. Сөрөг хүчний удирдагчийн хувьд Их Британи гэрээгүйгээр Европын Холбооноос гарахгүй гэх баталгаа өгчихвөл парламентын ээлжит бус сонгууль явуулахыг дэмжинэ гэдгээ илэрхийлээд байна.

Хуваалцах