Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Европын холбоо дуучин Тайлор Свифтээс залуу үеийнхнийг сонгуульд уриалахыг хүсэв

Энэ оны зургаадугаар сард болох Европын холбооны парламентын сонгуульд залуу үеийнхнийг идэвхтэй оролцуулахын тулд тус холбооноос дуучин Тайлор Свифтэд хандаж, залуусыг сонгуульд санал өгөхийг уриалахыг хүсжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Европын холбоо дуучин Тайлор Свифтээс залуу үеийнхнийг сонгуульд уриалахыг хүсэв
Европын холбоо дуучин Тайлор Свифтээс залуу үеийнхнийг сонгуульд уриалахыг хүсэв. Зураг: МҮОНРТ

Энэ оны зургаадугаар сард болох Европын холбооны парламентын сонгуульд залуу үеийнхнийг идэвхтэй оролцуулахын тулд тус холбооноос дуучин Тайлор Свифтэд хандаж, залуусыг сонгуульд санал өгөхийг уриалахыг хүсжээ.

Өнгөрсөн жил Европын холбооны зарим гишүүн улс орнуудын дотоодын сонгуулийн үр дүнг ажиглахад бараг бүгдэд нь хэт барууны, баруун төвийн намууд, нэр дэвшигчид ялалт байгуулсан байна.

Европын холбооны парламентын сонгуульд ч мөн баруун жигүүрийнхэн илүүрхэх магадлалтай байгаа. Тиймээс энэ сонгуульд залуучуудыг түлхүү оролцуулж, одоогийн Европын холбооны улс төрийн нөхцөл байдал, бодлого шийдвэр буруу тийшээ явж байна гэдгийг харуулах нь зүйтэй гэж дуучин Тайлор Свифтэд санал тавьсан Европын Комиссын дэд ерөнхийлөгч Маргарит Шина хэлжээ.

Хуваалцах