Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Европын холбоо эрчим хүчний үнийн өсөлтийг бууруулах асуудлаар санал зөрөлдөж байна

Европын улс орнуудад байгалий хий болон цахилгаан эрчим хүчний үнэ огцом өсөж, эрчим хүчний хомсдол бий болох төлөвтэй байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Европын холбоо эрчим хүчний үнийн өсөлтийг бууруулах асуудлаар санал зөрөлдөж байна
Европын холбоо эрчим хүчний үнийн өсөлтийг бууруулах асуудлаар санал зөрөлдөж байна. Зураг: МҮОНРТ

Европын улс орнуудад байгалийн хий болон цахилгаан эрчим хүчний үнэ огцом өсөж, эрчим хүчний хомсдол бий болох төлөвтэй байна. Эрчим хүчний үнийн өсөлтийг бууруулахад ямар хариу арга хэмжээ авахаа Европын холбооны гишүүн орнуудын сайд нар Люксербургд хэлэлцэж байгаа хэдий хуваагдмал байр суурьтай байгаа аж.

Европын сангийн сайд нар уулзсан ч өөр өөрсдийн ашиг сонирхлын үүднээс үнийг барих, эрчим хүчний хомсдлоос гарах чиглэлд арга хэмжээ авахыг санал болгосон байна.

Тухайлбал Франц, Испани энэ хямралд Европын холбооны хэмжээнд арга хэмжээ авч, зах зээлийн зохицуулалтаа эргэн харах, холбооны хэмжээнд байгалийн хийн стратегийн нөөц бүрдүүлэхийг шаардсан.

Өөрөөр хэлбэл байгалийн хий нийлүүлэгчидтэй нэг шугамаар харилцах сонирхолтой байгаа бол зарим гишүүн орнууд хийн үнийн хөөрөгдлийг хязгаарлах нэгдсэн арга хэмжээнд орох сонирхолгүй байна.

Байгалийн хийн нийлүүлэлт багасаж, хомсдол үүссэнээс улбаатай үнийн өсөлт эрчим хүчний үнэ энэ онд тасралтгүй өсөхөд нөлөөлсөн, нөгөө талаар Олон улсын түвшинд эрчим хүчний эрэлт өссөн, хөл хорио хязгаарлалтын дараа эдийн засаг гэнэт сэргэсэн, цаг уурын өөрчлөлтийг сааруулах зорилгоор түүний нүүрсний хэрэглээг хязгаарлах болсон зэрэг хүчин зүйл нөлөөлж байна.

Орос тэргүүтэй байгалийн хийн гол нийлүүлэгч орнууд дотоодынхоо хийн нөөцийг хангах алхам хийж байгаа нь ч нөлөөлж байгаа юм. Энэ байдлыг харгалзан Европын зарим орны эрх баригчид эрчим хүчний хомсдлын улмаас цахилгаан тасалдаж, үйлдвэрүүдийг зогсоохоос аргагүйд хүрч болзошгүйг анхааруулж эхэллээ.

Европын том зах зээл эрчим хүчний хямралтай тулгарч байгаа нь дэлхийн бусад улсуудад ч сөргөөр нөлөөлж болзошгүй эдийн засагчид сануулсан. Мөн Европын холбоо өвлийн ид хүйтнээс өмнө хийн нөөцөө нэмэгдүүлэх, эрчим хүчний хэрэглээг бууруулах арга замуудыг эрэлхийлж байна. Эрчим хүчний энэ хямралаас үүдэж байдал хүндэрч байгаа ганцхан жишээ одоогоор Европын холбооны хэмжээнд 3 сая гаруй айл өрх гэр орондоо халаалт авч чадахгүй байна.

Үүнтэй зэрэгцэн Германд гэхэд байгалийн хий, эрчим хүчний үнэ 4,7 хувиар өсжээ.

Хуваалцах