Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Европын холбоо "Google" компанид дахин торгууль тавилаа

АНУ-ын технологийн тэргүүлэгч "Google" компанийг зах зээлийн давуу байдлаа хэтрүүлсэн, интернет сүлжээн дэх зар сурталчилгааны өрсөлдөөнийг боогдуулсан гэж Европын комисс буруутгажээ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Европын холбоо "Google" компанид дахин торгууль тавилаа
Европын холбоо "Google" компанид дахин торгууль тавилаа. Зураг: МҮОНРТ

АНУ-ын технологийн тэргүүлэгч "Google" компанийг зах зээлийн давуу байдлаа хэтрүүлсэн, интернет сүлжээн дэх зар сурталчилгааны өрсөлдөөнийг боогдуулсан гэж Европын комисс буруутгажээ. Тус компанийг нийт 1.7 тэрбум доллартай тэнцэх еврогоор торгож буй юм байна.

Тодруулбал, "Google" компани хайлтын хэсгээ түнш байгууллагуудын веб сайт дахь зар сурталчилгаатай холбосон байдаг. Интернет хэрэглэгч тэр хэсэгт дарж сурталчилгааг харсан тохиолдолд "Google" дундаас нь шимтгэл авч ашиг хүртэнэ. "Google" ийм төрлийн үйлчилгээгээрээ зах зээлд тэргүүлж байгааг хэвлэлүүд бичиж байна.

Тус компани 2006-2016 онд сурталчилгаа нийлүүлэгчдийг өрсөлдөгч компанийн хайлтын системд зар сурталчилгаа явуулах боломжгүй болгож хязгаарласан гэж Европын комисс үзэж байна.

Бүсийн удирдлагаас АНУ-ын интернет технологийн компанийн эсрэг арга хэмжээ авах болсон. Өнгөрөгч 2018 онд "Google" андройд гар утсанд хайлтын системээ байрлуулснаар хүмүүсийн өөр хайлтын систем ашиглах боломжийг хаасан, өрсөлдөөнгүй бизнес хийсэн гэж буруутгаж, таван тэрбум долларын торгууль тавьсан байна.

Хуваалцах