Европын Холбоо: Москвад Украины эсрэг арга хэмжээ авахгүй байхыг анхааруулна
Украины хил дээр оросын цэргийн хүч нэмэгдсээр байгаад Европын удирдагчид Украины эсрэг дайсагнасан ажиллагаа “өндөр үнээр” ирж магадгүй болохыг ОХУ-т анхааруулах төлөвтэй байна.
Мэдээллийн алба

Украины хил дээр оросын цэргийн хүч нэмэгдсээр байгаад Европын удирдагчид Украины эсрэг дайсагнасан ажиллагаа “өндөр үнээр” ирж магадгүй болохыг ОХУ-т анхааруулах төлөвтэй байна.
Брюссельд болох Европын зөвлөлийн дээд хэмжээний уулзалтын үеэр хийх яриа хэлэлцээ нь Оросын түрэмгийллийн эсрэг барууныхны хамгийн сүүлийн сэрэмжлүүлэг байх болно. Кремль халдлага үйлдэх төлөвлөгөөгөө үгүйсгэж байна. Үүний зэрэгцээ ОХУ аюулгүй байдлын баталгаа гаргах шаардлагыг АНУ-д тавьжээ.
Барууны тагнуулын алба Украины хилийн ойролцоо Оросын 100 мянга орчим цэрэг байрлуулсан гэж үзэж байна. Украины эрх баригчид Москва 1 дүгээр сарын сүүлээр цэргийн довтолгоо хийхээр төлөвлөж магадгүй гэсэн ч АНУ-ын албаны хүмүүс ерөнхийлөгч Путин шийдвэр гаргасан эсэх нь одоогоор тодорхойгүй байна гэж мэдэгдсэн.
Лхагва гарагт ОХУ-ын гадаад хэргийн яамны дэд сайд Сергей Рябков Москвад хэлэлцээ хийхээр ирсэн АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын туслах КаренДонфридэд Европын аюулгүй байдлын талаарх саналын жагсаалтыг гардуулжээ.
ОХУ НАТО-г зүүн тийш тэлэх хилийн ойролцоо зэвсэг байрлуулахгүй байх хууль ёсны баталгааг хүсч байгаа юм. Украин европын холбоо болон ОХУ-тай хиллэдэг боловч Оростой нийгэм, соёлын гүн гүнзгий харилцаатай байдаг. Харин ОХУ өдөөн хатгасан гэж Украиныг буруутгаж байна.


















