Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Eвропын Холбоо ОХУ-ыг SWIFT системээс хасах санал гаргалаа

Европын холбооны Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен Оросын хэд хэдэн банкийг SWIFT олон улсын банкны системээс хасах төлөвлөгөөгөө бямба гарагт зарлалаа.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Eвропын Холбоо ОХУ-ыг SWIFT системээс хасах санал гаргалаа
Eвропын Холбоо ОХУ-ыг SWIFT системээс хасах санал гаргалаа. Зураг: МҮОНРТ

Европын холбооны Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен Оросын хэд хэдэн банкийг SWIFT олон улсын банкны системээс хасах төлөвлөгөөгөө бямба гарагт зарлалаа.

Тэрбээр Брюссельд мэдэгдэл хийх үеэрээ “Оросын системийг тасалснаар гүйлгээг царцааж, төв банкны хөрөнгийг татан буулгах боломжгүй болно" гэж тайлбарласан байна.

Санал болгож байгаа бусад хориг арга хэмжээнд Оросын олигархууд Европын Холбооны санхүүгийн зах зээл дэх хөрөнгөө ашиглахыг зогсоох зэрэг багтаж байна. Энэ арга хэмжээ нь эдийн засгийн хамгийн хатуу хориг арга хэмжээний нэг гэж тооцогддог. SWIFT нь дэлхийн санхүүгийн байгууллагууд хил дамнасан худалдаа, мөнгөн гуйвуулга хийхэд ашигладаг систем юм.

Мөн АНУ, Европын орнууд болон Япон улс санхүүгийн болон өндөр технологийн салбарт эдийн засгийн хориг арга хэмжээ авахаар шийджээ. Энэ алхам нь Оросоос эрчим хүч импортолдог Европын орнуудад нөлөөлж, дэлхийн эрчим хүчний үнийг өсгөх магадлалтай тул зарим улс орнууд ОХУ-ын SWIFT-ийн хандалтыг хаах талд эргэлзсээр байна.

Хуваалцах