Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Европын холбоо ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээний шинэ багц баталлаа

Европын холбоо ОХУ-ын Украинд явуулж буй цэргийн үйл ажиллагааны улмаас Орост шахалт үзүүлэх зорилгоор хориг арга хэмжээний шинэ багц пүрэв гарагт баталснаа мэдэгдлээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Европын холбоо ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээний шинэ багц баталлаа
Европын холбоо ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээний шинэ багц баталлаа. Зураг: МҮОНРТ

Европын холбоо ОХУ-ын Украинд явуулж буй цэргийн үйл ажиллагааны улмаас Орост шахалт үзүүлэх зорилгоор хориг арга хэмжээний шинэ багц пүрэв гарагт баталснаа мэдэгдлээ.

Европын холбоо дайн эхэлснээс хойш Оросын эсрэг 9 дэх удаагийн хориг арга хэмжээг баталжээ.

Нарийвчилсан мэдээлэл нь хараахан ил болоогүй уг багцыг Брюссельд болсон Европын холбооны удирдагчид дээд хэмжээний уулзалтын хүрээнд 27 орны Элчин сайд нар олон хоног хэлэлцсэний эцэст баталсныг "Эй Би Си" мэдээндээ дурдсан байна.

Эцсийн байдлаар Европын холбооны бүх нийслэл рүү илгээж, албан ёсоор батлах шаардлагатай байгаа тул баасан гарагт олон нийтэд зарлах төлөвтэй байгаа юм.

Европын холбооны гүйцэтгэх засаглалын байгууллага болох Европын комисс өнгөрсөн долоо хоногт шинэ арга хэмжээний хүрээнд Оросын 200 гаруй албан тушаалтан, цэргийн албан хаагчийг Европын холбооны орнуудад зорчихыг хориглож, хөрөнгийг нь битүүмжлэх санал гаргасан.

Европын холбооны комисс мөн Оросын батлан хамгаалах салбар болон Оросын банк санхүүгийн салбарт цохилт өгөх зорилгоор зэвсэгт хүчинд ашиглаж болох химийн бодис, мэдрэлийн бодис, электроник, мэдээллийн технологийн бүрэлдэхүүн хэсгүүдэд экспортын хяналт, хязгаарлалт тогтоох хүсэлт гаргасан байна.

Европын холбооны комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен дрон хөдөлгүүрийг Орос руу шууд экспортлох, Орост нисгэгчгүй онгоц нийлүүлэх боломжтой Иран зэрэг гуравдагч орнууд руу экспортлохыг хориглохыг санал болгожээ.

Хуваалцах