Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг тавихаар хэлэлцэж байна

Европын холбоо Украины эсрэг дайныг дэмжиж буй ОХУ-ын 80 орчим байгууллага, хувь хүнд шинэ хориг тавихаар хэлэлцэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг тавихаар хэлэлцэж байна
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг тавихаар хэлэлцэж байна. Зураг: МҮОНРТ

Европын холбоо Украины эсрэг дайныг дэмжиж буй ОХУ-ын 80 орчим байгууллага, хувь хүнд шинэ хориг тавихаар хэлэлцэж байна.

Европын холбооны Гадаад бодлогын тэргүүн Кая Калласын мэдээлснээр, шинэ жагсаалтад ОХУ-ын цэрэг-аж үйлдвэрийн салбар, хүний эрх зөрчигчид болон суртал ухуулга явуулагчид багтаж байгаа аж.

Түүний хэлснээр, Барууны хориг арга хэмжээ ОХУ-д 1.2-1.5 их наяд ам.долларын хохирол учруулаад байна. Мөн Орос мөнгө, хүн хүч, давшилтын эрчээ алдаж байгаа тул Украины энгийн иргэд рүү хийх халдлагаа нэмэгдүүлж байна гэж мэдэгджээ.

Европын холбооны сайд нар мөн Украинд зэвсэг нийлүүлсэн улс орнуудад нөхөн төлбөр олгох 6.6 тэрбум еврогийн сангийн асуудлыг хэлэлцсэн байна. Энэ хөрөнгийг цаашид хамтарсан зэвсэг худалдан авалт болон цэргийн тусламжид ашиглах санал гарчээ.

Кая Каллас Оростой хэлэлцээ эхлүүлэх цаг хараахан болоогүй гэж үзэж, Москваг бодит хэлэлцээнд оруулахын тулд стратегийн тэвчээр хэрэгтэй гэж мэдэгдлээ.

Хуваалцах