Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Европын холбоо талибан хөдөлгөөнд тодорхой нөхцөлүүдийг санал болголоо

Европын холбооны гишүүн орнуудын Гадаад харилцааны сайд нар талибан хөдөлгөөн хүлээж авахуйц хэд хэдэн нөхцөлийг санал болгож байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Европын холбоо талибан хөдөлгөөнд тодорхой нөхцөлүүдийг санал болголоо
Европын холбоо талибан хөдөлгөөнд тодорхой нөхцөлүүдийг санал болголоо. Зураг: МҮОНРТ

Европын холбооны гишүүн орнуудын Гадаад харилцааны сайд нар талибан хөдөлгөөн хүлээж авахуйц хэд хэдэн нөхцөлийг санал болгож байна. Нэн тэргүүнд Афганистаныг алан хядагчид үүрлэх таатай орчин болгохыг зөвшөөрөхгүй гэдгээ Талибаны талд илэрхийлжээ.

Мөн талибан хөдөлгөөн Афганистанд хүмүүнлэгийн тусламжийг чөлөөтэй оруулах, гадаадын иргэд болон эх орноосоо дүрвэх сонирхолтой байгаа, дайны үед Эвслийн талд дэмжиж ажилласан хүмүүсийн аюулгүй байдлыг хангах, хүний эрхийг ялангуяа эмэгтэйчүүдийн эрхийг хүндэтгэх, хэвлэл мэдээллийн чөлөөт байдлыг хангах гэсэн нөхцөлүүдийг Европын холбооноос санал болгожээ.

Европын холбоо Афганистанд бүрэлдэх шинэ Засгийн газартай хамтран ажиллах болно. Гэхдээ энэ нь тэднийг хүлээн зөвшөөрч байгаа хэрэг биш. Харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэх эсэх нь Афганистанд бүрэлдэх шинэ Засгийн газрын байр байдлаас хамаарах болно гэдгийг Европын эрх баригчид мэдэгджээ.

Талибан хөдөлгөөний хэвлэлийн төлөөлөгч эмэгтэйчүүд Засгийн газрын албан тушаал хашиж магадгүй. Гэхдээ Засгийн газрын түвшинд алба хашихгүй гэж өмнөх хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэж байсан. Энэ үеэр Кабул хотод эмэгтэйчүүд эрх чөлөөг нь хязгаарлахыг эсэргүүцэн жагсаал хийжээ.

Жагсаалын үеэр Афган эмэгтэйчүүд өнгөрсөн 20 жилд шаргуу хөдөлмөрлөж, сурч боловсорч, мэргэжил эзэмшиж ирсэн. Гэвч өнөөдөр эмэгтэйчүүдийг Засгийн газарт алба хашихыг нь хориглолоо. Бид эрхээ эдэлмээр байна гэж дуу хоолойгоо илэрхийлжээ.

Хуваалцах