Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Европын холбоо Украинд 450 сая еврогийн үнэ бүхий зэвсэг нийлүүлнэ

Европын холбооны гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нар Украинд 450 сая еврогийн үнэ бүхий зэвсэг илгээхээр тохиролцлоо.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Европын холбоо Украинд 450 сая еврогийн үнэ бүхий зэвсэг нийлүүлнэ
Европын холбоо Украинд 450 сая еврогийн үнэ бүхий зэвсэг нийлүүлнэ. Зураг: МҮОНРТ

Европын холбооны гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нар Украинд 450 сая еврогийн үнэ бүхий зэвсэг илгээхээр тохиролцлоо. Энэ тухай ЖозепБоррел Европын холбооны гишүүн орнуудын гадаад хэргийн сайд нарын шуурхай цахим хурлын дараа хийсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн байна.

Тэрбээр мэдэгдэлдээ, "Бид Украины армид 450 сая еврогийн зэвсгийн дэмжлэг үзүүлнэ. Мөн 50 сая долларын түлшний тусламж үзүүлэх юм. Энэ бол түүхэндээ анх удаа, хийж байгаа үйлдэл юм" гэжээ.

Мөн Польш улс энэхүү тусламжийг шилжүүлэх ложистикийн төвөөр ажиллахаар болжээ. Европын холбоо мөн Украинд байлдааны онгоц нийлүүлэхээр төлөвлөж байгааг ЖозепБоррел онцолжээ.

Хуваалцах