Европын холбоо Украины гишүүнчлэлийн талаарх дүгнэлтээ эцэслэнэ
Европын холбооны гүйцэтгэх байгууллага Украины гишүүнчлэлийн хүсэлтийн талаарх дүгнэлтээ удахгүй эцэслэн гаргана гэж мэдэгдлээ. Европын холбооны ерөнхийлөгч Урсула фон дер Лейен Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй бямба гарагт Киевт уулзсаныхаа дараа хамтарсан хэвлэлийн бага хурал хийлээ.
Мэдээллийн алба

Европын холбооны гүйцэтгэх байгууллага Украины гишүүнчлэлийн хүсэлтийн талаарх дүгнэлтээ удахгүй эцэслэн гаргана гэж мэдэгдлээ. Европын холбооны ерөнхийлөгч Урсула фон дерЛейен Украины ерөнхийлөгч ВолодимирЗеленскийтэй бямба гарагт Киевт уулзсаныхаа дараа хамтарсан хэвлэлийн бага хурал хийлээ.
Тэд яриа хэлэлцээний дүнд, комисс энэ долоо хоногийн эцэс гэхэд үнэлгээгээ эцэслэх боломжтой гэж Европын холбооны ерөнхийлөгч мэдэгдсэн байна. Харин ерөнхийлөгч Зеленский, "Европ бүхэлдээ Оросын бай болж байна. Тэд Европыг хувааж, хүч сулруулахыг хүсэж байгаа. Украины холбоонд элсэх гишүүнчлэлийн хүсэлтэд нааштай хариу өгнө гэдэгт найдаж байна" гэж мэдэгдсэн байна.
Европын холбооны бүх гишүүн орнууд Украинд нэр дэвшигчийн статус олгохыг зөвшөөрснөөр тус улсын гишүүнчлэлийн хэлэлцээр эхлэх юм. Энэ талаар Европын холбооны удирдагчид энэ сарын сүүлээр болох уулзалтаараа Украины асуудлыг хэлэлцэх төлөвтэй байна.


















