Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Европын холбоо вакцинд хамрагдсан хүмүүст хилээ нээнэ

Дэлхий зарим орнууд цар тахлын эсрэг хоригуудаа сулруулсаар байна. Тухайлбал Европын холбооны орнууд жуулчдад, хилээ нээхээр төлөвлөж байгаа аж. Гэхдээ Европын холбооны орнууд ДЭМБ-аас баталгаажсан вакцинд хамрагдсан иргэдэд

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Европын холбоо вакцинд хамрагдсан хүмүүст хилээ нээнэ
Европын холбоо вакцинд хамрагдсан хүмүүст хилээ нээнэ. Зураг: МҮОНРТ

Дэлхий зарим орнууд цар тахлын эсрэг хоригуудаа сулруулсаар байна. Тухайлбал Европын холбооны орнууд жуулчдад, хилээ нээхээр төлөвлөж байгаа аж. Гэхдээ Европын холбооны орнууд ДЭМБ-аас баталгаажсан вакцинд хамрагдсан иргэдэд хилээ нээх юм байна.

Харин ДЭМБ-ын Хятадын “Sinopharm”, “Sinovac”, Энэтхэгийн “Bharat Biotech”, мөн “Pfizer”, “Moderna”, “AstraZeneca”, “Johnson & Johnson”, “Novavax” компанийн вакцинуудыг хүлээн зөвшөөрөөд байгаа юм.

Мөн хамгийн сүүлд Энэтхэгийн “Serum” хүрээлэнд үйлдвэрлэсэн “AstraZeneca”-гийн вакцинд зөвшөөрөл олгосон юм. Европын холбооны орнуудын дийлэнх нь коронавирусний Омикрон хувилбарын тархалтаас шалтгаалан тодорхойгүй хугацаанд хилээ хааж байсан. Мөн ЕХ-ны орнууд руу зорчих жуулчид вакцины хоёрдох тундаа наад зах нь 14 хоногийн өмнө хамрагдсан байх ёстой.

Харин вакцин хийлгэснээсээ хойш 270 хоногоос дээш хугацаа өнгөрч байгаа жуулчдад ямар нэгэн хязгаарлалтгүйгээр зорчино. Үүнээс гадна Европын холбооны орнууд зөвшөөрөгдсөн вакцины нэмэлт тунд хамрагдсан хамрагдсан жуулчдыг хориг саадгүйгээр хүлээн авахаас гадна Ковидоор халдварлаж эдгээд 180-аас дээш хонож байгаа иргэдийг жуулчлахыг зөвшөөрч байна. Зарим улс орнуудын хувьд хилийн хязгаарлалтуудаа цуцалж, Ковидтой дасан зохицож амьдрах стратегид шилжиж байна.

Тухайлбал Их британи улс Ковидын хязгаарлалтуудаа цуцлахаа мэдэгдсэн юм.

Хуваалцах