Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Европын Холбоо зарим улстай хилээ нээлээ

Европын Холбоо аажмаар хилээ нээх шийдвэрийн хүрээнд 2020 оны 7 дугаар сарын 1-нээс Алжир, Австрали, БНХАУ, Гүрж, Канад, Монтенегр, Моррок, Шинэ Зеланд, Руанда, Серби, БНСУ, Тайланд, Тунис, Уругвай, Япон улстай хилээ нээж байна.

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Европын Холбоо зарим улстай хилээ нээлээ
Европын Холбоо зарим улстай хилээ нээлээ. Зураг: МҮОНРТ

Европын Холбоо аажмаар хилээ нээх шийдвэрийн хүрээнд 2020 оны 7 дугаар сарын 1-нээс Алжир, Австрали, БНХАУ, Гүрж, Канад, Монтенегр, Моррок, Шинэ Зеланд, Руанда, Серби, БНСУ, Тайланд, Тунис, Уругвай, Япон улстай хилээ нээж байна. БНХАУ-ын хувьд тусгай нөхцөлтэгээр нээж байгаа аж.

Одоогийн байдлаар Монгол Улсын иргэд Европын Холбооны улсуудад түр хугацаагаар зорчих боломжгүй байна. КОВИД-19-ын тархалт, халдварын тоо зэргээс шалтгаалан энэ жагсаалтыг 14 хоног тутам шинэчлэх аж. Европын Холбоо шинэ коронавируст цар тахлын улмаас 2020 оны 3 дугаар сарын 16-наас хилээ хаасан юм.

Хуваалцах