Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Европын холбооны аудит шалгалтад амжилттай шалгагдлаа

ИНЕГ-ын харьяа ИНҮТ-ийн Аюулгүй байдал хамгаалалтын алба Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо /IATA/-ны аудит шалгалтад амжилттай шалгагдлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Европын холбооны аудит шалгалтад амжилттай шалгагдлаа
Европын холбооны аудит шалгалтад амжилттай шалгагдлаа. Зураг: МҮОНРТ

ИНЕГ-ын харьяа ИНҮТ-ийн Аюулгүй байдал хамгаалалтын алба Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо /IATA/-ны аудит шалгалтад амжилттай шалгагдлаа.

Монгол Улсын агаарын тээврээр олон улсад илгээгдэж байгаа ачаа, шуудангийн аюулгүй байдал стандарт, шаардлагад хэрхэн нийцэж байгаад Европын холбооноос аудит шалгалт хийж гэрчилгээ олгодог бөгөөд уг шалгалтыг 2019 онд хийж ACC гэрчилгээг 5 жилийн хугацаатай олгосон юм.

Нисэх буудлын үйл ажиллагаа “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд шилжин байршсантай холбогдуулан IATA-гаас 2021 оны наймдугаар сарын 23-24-ний өдрүүдэд хийсэн АСС3 давтан аудит шалгалтад АБХА ачаа шуудангийн үзлэг шалгалт, албаны үнэрч нохой, камерын хяналтын чиглэлээр амжилттай шалгагдсан байна.

Эх сурвалж: ИНЕГ

Хуваалцах