Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Европын холбооны дээд уулзалтыг хойшлууллаа

Оросын сөрөг хүчний удирдагчийг хордуулсан гэх асуудал, Беларусийн нөхцөл байдлыг хэлэлцэхээр төлөвлөж байсан Европын Холбооны дээд уулзалт хойшлогдоод байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Европын холбооны  дээд уулзалтыг хойшлууллаа
Европын холбооны дээд уулзалтыг хойшлууллаа. Зураг: МҮОНРТ

Оросын сөрөг хүчний удирдагчийг хордуулсан гэх асуудал, Беларусийн нөхцөл байдлыг хэлэлцэхээр төлөвлөж байсан Европын Холбооны дээд уулзалт хойшлогдоод байна.

Евро зөвлөлийн тэргүүний албан ёсны төлөөлөгч БарендЛейтс энэ тухай олон нийтийн сүлжээ твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. Онцгой анхаарал татсан асуудлыг хөндөх энэ дээд уулзалтыг хойшлуулах болсон шалтгаан нь Европын зөвлөлийн тэргүүн Шарль Мишель ажиглан тусгаарлалтад орох шаардлагатай болсонтой холбоотой юм байна.

Түүний энэ 7 хоногийн эхээр ойр харьцсан аюулгүйн албаны ажилтны коронавирусний шинжилгээ эерэг гарсан учир хорио цээрийн дэглэмийн дагуу тусгаарлалтад орох болсон байна. Тиймээс ирэх 24-нд эхлэх байсан Европын Холбооны дээд уулзалтыг ирэх сарын 1 болгож хойшлуулжээ.

Хуваалцах