Европын холбооны гишүүн орнууд байгалийн хийн хэрэглээгээ 15 хувиар бууруулна
Европын холбооны гишүүн орнууд ОХУ-аас нийлүүлэлт тасарч болзошгүй тул байгалийн хийн хэрэглээгээ сайн дураараа 15 хувиар бууруулахаар тохиролцлоо.
Мэдээллийн алба

Европын холбооны гишүүн орнууд ОХУ-аас нийлүүлэлт тасарч болзошгүй тул байгалийн хийн хэрэглээгээ сайн дураараа 15 хувиар бууруулахаар тохиролцлоо. Мягмар гарагт Эрчим хүчний сайд нар Европын комиссын саналын дагуу 8 дугаар сараас ирэх оны 3 дугаар сарын хооронд хэрэглээг багасгах тал дээр санал нэгдсэн байна.
Европын холбооны комиссар КадриСимсон "Бид нүүр тулж болох эрсдэлд бэлэн байх хэрэгтэй гэсэн саналд байр суурь нэгдсэний үндсэн дээр ийм шийдвэр гаргасан" сэтгүүлчдэд өгсөн мэдэгдэлдээ дурджээ.
"Хамгийн чухал үр дүн бол бид одооноос шатахуун хэмнэж эхлэх бөгөөд нөхцөл байдал улам дордох юм бол бид хамтдаа уялдаа холбоотой ажиллах төлөвлөгөөтэй байна" гэж Европын холбооны комиссар мэдэгдэлдээ онцолжээ. Европын холбооны бусад гишүүн орнуудын хийн сүлжээнд холбогдоогүй арлын орнуудыг 15 хувийн хөнгөлөлтөөс чөлөөлөх шийдвэр гаргажээ.
Бусад нь мөн нөхцөл байдлаас шалтгаалан чөлөөлөгдөх эсвэл бага хэмжээгээр хасагдах юм байна. Хэдийгээр ийм шийдвэрт хүрсэн ч, Европын холбоо гишүүдийнхээ дунд эв нэгдлийг харуулж чадлаа гэж ажиглагчид үзэж байна.


















