Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Европын холбооны гишүүн орнууд Их Британитай байгуулах гэрээний төслийг дэмжлээ

Европын Холбооны гишүүн бүх 27 улс Брекситийн гэрээний төслийг дэмжсэн байна. Энэ тухай тус холбооны зүгээс Их Британитай хийж байгаа хэлэлцээнд оролцогч

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Европын холбооны гишүүн орнууд Их Британитай байгуулах гэрээний төслийг  дэмжлээ
Европын холбооны гишүүн орнууд Их Британитай байгуулах гэрээний төслийг дэмжлээ. Зураг: МҮОНРТ

Европын Холбооны гишүүн бүх 27 улс Брекситийн гэрээний төслийг дэмжсэн байна. Энэ тухай тус холбооны зүгээс Их Британитай хийж байгаа хэлэлцээнд оролцогч МишельБарнье мэдэгдлээ. Гэхдээ тэрээр 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Их Британи Европын Холбооны эгнээнээс гарсны дараа шилжилтийн үеийг дахин ямар хугацаагаар сунгахыг эцэслэн шийдээгүй байгааг хэлсэн.

Брекситийн гэрээний төсөлд шилжилтийн үе шатыг 21 сар буюу 2021 оны 1 дүгээр сарын 1 хүртэл байхаар тусгасан байгаа ч дахин энэ хугацааг нэг удаа сунгах боломжтой гэж үзсэн байна. Гэхдээ яг ямар хугацаагаар дахин сунгах талаар дахин хэлэлцээ хийхээр болсон байна. Мөн үүнтэй зэрэгцэн Их Британийн зүгээс Европын төсөвт оруулах татварын хэмжээг шилжилтийн хугацааг дахин сунгавал дахин тодорхойлох хэрэгтэй болохыг мэдэгдсэн юм.

Одоо Брекситийн гэрээний төслийг ирэх 25 ны өдөр болох Европын Холбооны дээд уулзалтаар хэлэлцүүлж батлуулах үлдэж байна. Мөн тус холбооны гишүүн орнууд болох Их Британийн парламентаар батлуулах ёстой юм. Гэвч Британийн парламентаар гэрээний төслийг соёрхон батлахад асуудал үүсч болзошгүй аж.

Хуваалцах