Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Европын холбооны гурван улсын ерөнхий сайд Киевт айлчлав

Европын холбооны 3 улсын төр, засгийн тэргүүн нар Украины нийслэл Киев хотод айлчилж, тус улсын ерөнхийлөгч Зеленскийтэй уулзалт хийлээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Европын холбооны гурван улсын ерөнхий сайд Киевт айлчлав
Европын холбооны гурван улсын ерөнхий сайд Киевт айлчлав. Зураг: МҮОНРТ

Европын холбооны 3 улсын төр, засгийн тэргүүн нар Украины нийслэл Киев хотод айлчилж, тус улсын ерөнхийлөгч Зеленскийтэй уулзалт хийлээ. Энэ айлчлал нь Европын холбоо Украин улсын бүрэн эрх, тусгаар тогтнолыг дэмжиж байгаа илэрхийлж байна гэж олон улсад харж байна.

Тодруулбал, Польш улсын ерөнхий сайд Матеуш Моравецки, Чех улсын ерөнхий сайд Петр Фиала, Словени улсын ерөнхий сайд ЯнезЯнш нар галт тэргээр Киев хотноо хүрэлцэн иржээ.

Өнгөрсөн 2 дугаар сарын 24-нд ОХУ Украин улсад цэрэг дайны ажиллагаа явуулж эхэлснээс хойш олон улсын өндөр дээд албан тушаалтнууд анх удаа ийнхүү Киевт айлчилж байна.

Европын холбоо, цэрэг дайны ажиллагаа болж байгаа бүсэд, төр засгийн өндөр дээд албан тушаалтнууд айлчилж байгаа нь эрсдэлтэй алхам болж байгаа юм. Гэхдээ нөгөө талдаа Польшоос Киев хүртэлх газрын урт аялал, Украин улсын нутаг дэвсгэрийн ихэнх хэсэг нь эрх баригчдын мэдэлд хэвээр байгаа гэсэн дохиог олон улсад өглөө гэж хэвлэлүүд мэдээлж байна.

Тэдгээр улсын төр засгийн тэргүүн ерөнхийлөгч нар Украины ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ Европын холбоо Украин улсыг бүх талаар дэмжиж байгаагаа дахин нотоллоо.

Үүний зэрэгцээ энэ сарын 24-нд Умард Атлантын гэрээний байгууллага буюу НАТО-ийн ээлжит бус чуулган Брюссель хотноо болох гэж байна. Тус чуулганд Америкийн ерөнхийлөгч Жо Байден оролцох тухай Цагаан ордноос мэдэгдлээ. Энэ уулзалтаар талууд Украин улсад цаашид үзүүлэх тусламж дэмжлэг болон гишүүн орнуудын аюулгүй байдал, холбоотнуудын хариу арга хэмжээний талаар хэлэлцэх төлөвтэй байна.

Олон улсын шинжээчид, Байдены энэ аялал нь холбоотон орнуудтай эв санаа нэгтэй байгаагаа харуулах зорилготой болов уу гэж харж байна.

Хуваалцах