Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Европын холбооны комиссын хэрэглэгчийн байгууллагын туршлагыг судаллаа

Европын Холбооны буцалтгүй тусламжаар “Монгол Улсын стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх төсөл”-ийн хүрээнд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа билээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Европын холбооны комиссын хэрэглэгчийн байгууллагын туршлагыг судаллаа
Европын холбооны комиссын хэрэглэгчийн байгууллагын туршлагыг судаллаа. Зураг: МҮОНРТ

Европын Холбооны буцалтгүй тусламжаар “Монгол Улсын стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх төсөл”-ийн хүрээнд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр нь Европын комиссын Хэрэглэгчдийн асуудал хариуцсан газрын удирдлагатай уулзаж Евро стандартыг Монгол Улсад нутагшуулах, Монгол Улсын стандартын болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, хяналт шалгалтын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох асуудлаар санал солилцон Европийн холбооны хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль эрх зүйн орчин ,хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн болон төрийн бус байгууллагуудын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны хэлбэр, хоорондын ажлын уялдаа холбоо, асуудлыг шийдвэрлэж байгаа байдал зэргээс туршлага судаллаа.

Мөн Бельгийн Вант Улсын Эдийн засаг жижиг дунд үйлдвэрийн яамны үйл ажилллагаатай танилцаж Монгол улсын эдийн засгийн орчинг сайжруулах, үндэсний үйлдвэрлэл, жижиг дунд түвшингийн үйлдвэрлэгчдийг дэмжих бодлогыг хэрхэн хэрэгжүүлэх тал дээр санал солилцов. Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах төрийн байгууллага нь тус яаманд харьяалагддаг бөгөөд хэрэглэгчдийн гомдлыг барагдуулахад ТББ-ууд дангаараа эсвэл хамтарсан томоохон арга хэмжээнүүдийг хэрэглэгчдийг төлөөлөн авч хэрэгжүүлдэг бөгөөд зарим шилжилтийн эдийн засагтай орнуудын Засгийн газраас тэдэнд үйл ажиллагаа явуулахад нь дэмжлэг үзүүлж, санхүүжилтийг олгодог байна.

Европын Холбооны орнуудад хэрэглэгчийн эрхийг хамгаалахад холбогдох төрийн байгууллагууд оролцдог ба тухайлбал хэрэглэгчийн эрхийг хамгаалах агентлагаас гадна санхүүгийн үйлчилгээ хариуцсан байгууллагууд, гааль иргэний нисэх, харилцаа холбооны газрууд бүгд чиглэл чиглэлээрээ хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль тогтоомжуудыг хэрэгжүүлэн ажилладаг юм байна.

Эх сурвалж: ШӨХТГ

Хуваалцах