Европын холбооны төслийн удирдах хорооны тавдугаар хурал боллоо
Монгол Улс, Европын холбооны хооронд 2013 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр байгуулсан Санхүүжилтийн хэлэлцээрийн дагуу хэрэгжиж буй “Монгол Улсын стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх”
Мэдээллийн алба

Монгол Улс, Европын холбооны хооронд 2013 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр байгуулсан Санхүүжилтийн хэлэлцээрийн дагуу хэрэгжиж буй “Монгол Улсын стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх” Европын холбооны төслийн удирдах зөвлөлийн тавдугаар хурал өчигдөр Стандарт, хэмжил зүйн газрын хурлын танхимд болжээ.
Хурлаар өнгөрсөн зургаадугаар сард хийж гүйцэтгэсэн төслийн ажлын хэрэгжилтийн тайлан болон хойшид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг дэлгэрэнгүй танилцуулж санал сонссон байна. Хуралд СХЗГ, МХЕГ, Гадаад хэргийн яам, МҮХАҮТанхим, ШӨХТГ, Хүнс хөдөө, аж ахуйн яам, Европын холбооны Бээжин дэх төлөөлөгчийн газар, Английн стандартын байгууллага, Испанийн технологийн төв, Туркийн итгэмжлэлийн байгууллага, Шадар сайдын алба болон Европын холбооны төслийн баг оролцжээ.


















