Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Европын холбооны улсуудад урт хугацааны зээл олгохыг дэмжлээ

Европын төв банкны тэргүүн Марио Драги бүсийн эдийн засгийг тэтгэх үүднээс Европын холбооны улсын банкуудад урт хугацааны зээл олгохыг дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийллээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Европын холбооны улсуудад урт хугацааны зээл олгохыг дэмжлээ
Европын холбооны улсуудад урт хугацааны зээл олгохыг дэмжлээ. Зураг: МҮОНРТ

Европын төв банкны тэргүүн Марио Драги бүсийн эдийн засгийг тэтгэх үүднээс Европын холбооны улсын банкуудад урт хугацааны зээл олгохыг дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийллээ. Тэрээр Европын парламентын хурлын үеэр хэлсэн үгэндээ “Урт хугацааны зээл нь богино хугацааны зээлийн хүүг бууруулахад нөлөө үзүүлнэ гэж найдаж байна” гэсэн юм. Төв банк урт хугацаат зээлийг дахин санхүүжүүлэхийн тулд 1,3 их наяд ам.долларыг банкны системд оруулахаар боллоо. Ингэснээр Евро бүсийн орнуудад нүүрлээд байгаа өрийн хямрал улам гүнзгийрэхээс урьдчилан сэргийлнэ гэж тооцож байна. Харин зах зээлийн томоохон тоглогчид төв банкны энэ үйлдлийг сайшааж байгаа ч нөгөөтэйгүүр энэ нь Итали, Испани зэрэг хямрал гүнзгий явагдаж байгаа улс орнуудын банкууд 2015 онд өрөө төлж барагдуулах үед мөнгөн хөрөнгийн хэмжээ нь багасч, байдал улам дордож болзошгүй гэж үзлээ.

Хуваалцах