Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Европын холбоотой байгуулсан тохиролцоо дэмжигдэхгүй бол Тереза Мэй огцрох ёстой

Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэйгийн тэргүүлдэг сайд нарын танхимын гишүүд түүнд "Хэрвээ парламент Европын холбоотой байгуулсан тохиролцооны төслийг дэмжихгүй бол огцрохоос өөр аргагүй" гэдгийг анхааруулсан тухай “The Daily Telegraph” сонин уламжилж байна.

Т.
Т.Цогтоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Европын холбоотой байгуулсан тохиролцоо дэмжигдэхгүй бол Тереза Мэй огцрох ёстой
Европын холбоотой байгуулсан тохиролцоо дэмжигдэхгүй бол Тереза Мэй огцрох ёстой. Зураг: МҮОНРТ

Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэйгийн тэргүүлдэг сайд нарын танхимын гишүүд түүнд "Хэрвээ парламент Европын холбоотой байгуулсан тохиролцооны төслийг дэмжихгүй бол огцрохоос өөр аргагүй" гэдгийг анхааруулсан тухай “The Daily Telegraph” сонин уламжилж байна.

Сонины мэдээлснээр ойрын өдрүүдэд танхимын гишүүд хатагтай Мэйд Брюсселээс Брекситын асуудлаар боломжийн нөхцөл бүхий тохиролцоо байгуулахыг ятгах бололтой гэжээ.

Хэрвээ энэ сарын 11-ний өдөр Британий парламент Европын холбооны дээд хэмжээний уулзалтаар хэлэлцэж баталсан тохиролцооны эсрэг санал өгч, Ерөнхий сайд Европын холбоогоор буулт хийлгэж чадахгүй тохиолдолд хатагтай Мэй ажлаа өгөхөөс өөр аргагүй байдалд орох юм.

Засгийн газрын ихэнх гишүүд парламент тохиролцоог өнөөгийн хэлбэрээр дэмжихгүй гэдэг байр суурьтай байна. Европын холбооны гишүүн орны удирдагчид өнгөрсөн сарын 25-ны өдөр Их Британитай Брекситын асуудлаар тохиролцоонд хүрч, Лондонтой тогтоох ирээдүйн харилцааны улс төрийн тунхагийг баталсан.

Тохиролцоо хүчин төгөлдөр болохын тулд Европарламент болон Британийн хууль тогтоогчид хэлэлцэж батламжлах ёстой. Төсөл дэмжигдэхгүй тохиолдолд Засгийн газрын гүн хямрал нүүрэлж, Британийн парламент хатагтай Мэйгийн Засгийн газарт итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураахад хүргэж болзошгүй юм.

Их Британи улс 2019 оны гуравдугаар сарын 29-нд Европын холбооноос гарахаар төлөвлөж байгаа, холбооноос гарсны дараа 2020 он хүртэл үргэлжлэх шилжилтийн үе ирэх ёстой.

Хуваалцах