Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Европын комисс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хуулийн төсөл танилцууллаа

Европын Холбоо уур амьсгалын өөрчлөлтийг зогсоох алс хэтийг харсан, өргөн агуулгатай хуулийн төсөл танилцуулжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Европын комисс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хуулийн төсөл танилцууллаа
Европын комисс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хуулийн төсөл танилцууллаа. Зураг: МҮОНРТ

Европын Холбоо уур амьсгалын өөрчлөлтийг зогсоох алс хэтийг харсан, өргөн агуулгатай хуулийн төсөл танилцуулжээ. Уг төсөлд Европын Холбоо 2030он гэхэд хүлэмжийн хий ялгаруулалтаа 55 хувиар бууруулах, бензин болон дизель хөдөлгүүртэй шинэ автомашины худалдааг 2035 оноос хориглохоор тусгасан байна.

Одоо уг хуулийн төслийг Европарламент болон гишүүн 27 улс орон бүр батлах ёстой. Уг хуулийн төсөл аж үйлдвэрлэл, байгаль орчин хамгаалагчид гээд олон талын лоббиг нэмэгдүүлэх сэдэв болох нь тодорхой. Ингээд хууль болон хэрэгжих үйл явц ирэх онд дуусах болов уу гэсэн хүлээлттэй байгаа юм байна. Европын холбооны улс орнууд иргэдээ хүлэмжийн хий ялгаруулдаггүй цахилгаан автомашин худалдаж авах хүсэл сонирхолтой болгох чиглэлд илүү их ажиллах шаардлага тулгарч байгааг шинжээчид онцолжээ.

Харин автомашин үйлдвэрлэгчид бензин, дизель хөдөлгүүртэй автомашиныг хориглох нь шударга бус үйлдэл болно. Тухайлбал буурай хөгжилтэй улс орнуудад цахилгаан автомашиныг дэмжих дэд бүтэц, боломж бололцоо байхгүй гэж үзэж байна. Мөн Европын холбоо хүлэмжийн хий ялгаруулалтыг бууруулахын тулд ган, цемент болон бусад хүлэмжийн хийг нэмэгдүүлдэг бүтээгдэхүүний импортоос улс орнуудыг татвар авдаг болгох тухай дээрх хуулийн төсөлд тусгасан байна.

Европын комиссын энэ хуулийн төсөл өөрсдийн үр хүүхэд төдийгүй тэдний хойш үеийг эрүүл аюулгүй аж төрөх үндсийг одооноос тавихын тулд уур амьсгалын өөрчлөлтийг нэн яаралтай сааруулах зорилготой гэдгийг тус комиссын дэд ерөнхийлөгч онцлон тэмдэглэжээ.

Хуваалцах