Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Европын Комиссын Ерөнхийлөгч Монголд айлчилна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Европын Комиссын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Жозе Мануэл Баррозо 11 дүгээр сарын 17-18-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Европын Комиссын Ерөнхийлөгч Монголд айлчилна
Европын Комиссын Ерөнхийлөгч Монголд айлчилна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Европын Комиссын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Жозе Мануэл Баррозо 11 дүгээр сарын 17-18-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ж.М.Баррозо нар албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Европын Комиссын Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзана.

Айлчлалын үеэр Европын Комиссын Ерөнхийлөгч Ж.М.Баррозо Монгол Улсын Их Сургуулийн багш, оюутнуудад лекц унших аж.

Хуваалцах