Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Европын орнууд Боливын Ерөнхийлөгчийн онгоцыг агаарын хилээрээ нэвтрүүлээгүй гэв

Боливийн ерөнхийлөгч Эво Моралес Эквадор улсад айлчлал хийж байх үеэрээ Европын зарим орнууд Эдуард Сноудений хэрэгтэй холбоотойгоор түүний онгоцыг агаарын хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрөөгүй асуудлыг хөнджээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Европын орнууд Боливын Ерөнхийлөгчийн онгоцыг агаарын хилээрээ нэвтрүүлээгүй гэв
Европын орнууд Боливын Ерөнхийлөгчийн онгоцыг агаарын хилээрээ нэвтрүүлээгүй гэв. Зураг: МҮОНРТ

Боливийн ерөнхийлөгч Эво Моралес Эквадор улсад айлчлал хийж байх үеэрээ Европын зарим орнууд Эдуард Сноудений хэрэгтэй холбоотойгоор түүний онгоцыг агаарын хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрөөгүй асуудлыг хөнджээ. Энэ сарын эхээр Эво Моралес ОХУ-д хийсэн айлчлалаа өндөрлөөд буцах замд нь АНУ-ын тагнуулын алба Эдуард Сноуденийг Боливийн ерөнхийлөгчийн онгоцонд суусан гэсэн мэдээлэл тараасан юм. Тус мэдээллийн дараагаар Франц, Испани, Португал, Итали зэрэг орнууд түүний онгоцыг агаарын хилээрээ нэвтрэхийг зөвшөөрөөгүй тул Австрит түр буудаллажээ. Эво Моралес Эквадорын ерөнхийлөгч Рафаэль Корреатай уулзах үеэр “АНУ тэргүүтэй Европын орнуудын энэ үйлдэлд бухимдаагүй. Гэхдээ надад тохиолдсон энэ зүйл бусад орны тэр дундаа Латин Америкийн орнуудын ерөнхийлөгчдөд битгий тохиолдоосой гэж хүсч байна. Тусгаар улсын Ерөнхийлөгчид ингэж хандаж байхад энгийн цагаачдад эдгээр улс хэрхэн хандаж байдаг нь тодорхой” гэсэн шүүмжлэнгүй ярилцлага өгчээ. Өчигдөр эхэлсэн 2 орны төрийн тэргүүн нарын уулзалтын хүрээнд хүрээлэн буй орчин, харилцаа холбоо, цагаачдын тухай асуудлыг хэлэлцэх юм байна.

Хуваалцах