Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Европын орнууд Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой гэрээг аврах механизмыг эхлүүлжээ

Герман, Франц, Их Британи улсууд Ирантай байгуулсан цөмийн хөтөлбөртэй холбоотой гэрээг аврах механизмыг эхлүүлж байгаагаа зарлалаа.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Европын орнууд Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой гэрээг аврах механизмыг эхлүүлжээ
Европын орнууд Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой гэрээг аврах механизмыг эхлүүлжээ. Зураг: МҮОНРТ

Герман, Франц, Их Британи улсууд Ирантай байгуулсан цөмийн хөтөлбөртэй холбоотой гэрээг аврах механизмыг эхлүүлж байгаагаа зарлалаа. Энэ тухай Германы гадаад хэргийн сайд Хайко Мас мэдэгдсэн юм. АНУ Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой гэрээнээс гарснаа мэдэгдсэний дараа Иран энэ гэрээгээр хүлээсэн үүргээ нэг бус удаа зөрчөөд байгаа учир ийм механизм шаардлагатай болсныг тэрбээр онцолсон юм.

Европын орнууд Ираны энэ зөрчлүүдийн хариуд арга хэмжээ авалгүй орхиж болохгүй гэж үзэж байна. Гэхдээ гэрээнээс бүрмөсөн татгалзах биш харин Иран улсыг хэзээ ч цөмийн зэвсэгтэй болгохгүйн төлөө нөхцөл байдлыг эргүүлэх ёстой гэж баталж байна.

Тиймээс Европын орнууд Ирантай яриа хэлэлцээ хийхийг гол зорилгоо болгоод байгааг мэдэгдэж байна. Харин Иран, Европын Холбооны гишүүн орнуудын хоорондын яриа хэлэлцээний арбитрийн шүүгчээр Европын Холбооны дипломат албаны нэрт зүтгэлтэн Жозеп Боррелийг сонгоод буй юм байна. АНУ Европын орнуудын энэ алхмыг дэмжин сайшааж байгаагаа илэрхийлсэн байна. Харин ОХУ-ын зүгээс Ирантай холбоотой асуудлыг хэт хурцатгахгүй байхыг уриалж байна.

Хуваалцах