Европын орнууд “Ковид-19” цар тахлын эсрэг нэмэлт дархлаажуулалтыг хурдасгаж байна
Европын холбоо Ковид-19 цар тахлын эсрэг нэмэлт вакцин хийх аяныг өргөжүүлж байна. Тухайлбал, Франц улс ковидын эсрэг нэмэлт тун хийх хөтөлбөрт 50-64 насны иргэдээ хамруулж байна.
Мэдээллийн алба

Европын холбоо Ковид-19 цар тахлын эсрэг нэмэлт вакцин хийх аяныг өргөжүүлж байна. Тухайлбал, Франц улс ковидын эсрэг нэмэлт тун хийх хөтөлбөрт 50-64 насны иргэдээ хамруулж байна.
Өнгөрсөн сарын дундаас хойш Францад Ковид-19 цар тахлын халдварт тохиолдлын тоо эрс нэмэгдэж, энэ сард зарим өдөрт 10 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж байна. Иймээс Францын Засгийн газар нэмэлт тунг 65-аас дээш насны иргэд болон өвчин хүндрэх өндөр эрсдэлтэй бүлгийн иргэдэд хийхээр болсныг тус улсын Ерөнхийлөгч мэдэгджээ.
Францад ирэх сарын 15-наас эхлэн 65 ба түүнээс дээш насны иргэдээс ресторан, кино театр болон бусад үйлчилгээний газраар үйлчлүүлэхэд заавал нэмэлт буюу вакцины гурав дахь тунг хийлгэсэн батламж шаардах юм байна.
Европын бусад орнууд ч мөн цар тахлын халдварын тархалтыг хязгаарлах үүднээс нэмэлт тун хийх аяныг нэмэгдүүлж байна. Тухайлбал, Итали улс вакцины хоёрдугаар тунд хамрагдсанаас 6 сарын дараа нэмэлт тунгаа хийлгэхийг зөвлөж байна. Германы Засгийн газар цар тахлын эсрэг хоёр дахь тунг хийлгэснээс хойш зургаан сарын дараа нэмэлт тунг хийхээр төлөвлөж байгаагаа өнгөрсөн 7 хоногт зарласан юм.


















