Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Европын орнууд цар тахлын хязгаарлалтаа сулруулж эхэллээ

Сүүлийн өдрүүдэд Европын ихэнх орнуудад цар тахлын халдварын тархалт буурч байгаатай холбогдуулан хорио, хязгаарлалтаа сулруулахаар төлөвлөж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Европын орнууд цар тахлын хязгаарлалтаа сулруулж эхэллээ
Европын орнууд цар тахлын хязгаарлалтаа сулруулж эхэллээ. Зураг: МҮОНРТ

Сүүлийн өдрүүдэд Европын ихэнх орнуудад цар тахлын халдварын тархалт буурч байгаатай холбогдуулан хорио, хязгаарлалтаа сулруулахаар төлөвлөж байна. Франц улс хөл хорио, хязгаарлалтаа сулруулснаар кафе, шөнийн клубууд үйл ажиллагаагаа сэргээж байна.

Герман улс "Ковид-19" цар тахлын эсрэг хязгаарлалтуудаа гуравдугаар сарын 20-ноос шат дараатай сулруулахаар болжээ. Тус улс "Ковид-19" цар тахлын халдварын тархалтыг бууруулахын тулд вакцинд заавал хамрагдах шаардлагыг ард иргэддээ тавьж байгаа юм.

Вакцинд заавал хамрагдах албан журмаа цуцлах эсэхийг тус улсын парламентын санал хураалтаар шийдэх юм байна. Гэвч Германы Ерөнхийлөгч ирэх намар хүртэл энэ журмыг сунгах нь зүйтэй гэж үзэж байна. Мөн Австри улс гуравдугаар сарын 5-нд цар тахлын эсрэг хязгаарлалтуудаа сулруулах юм байна.

Австрийн парламент энэ сарын эхээр "Ковид-19" цар тахлын эсрэг вакциныг заавал хийлгэх тухай хууль баталсан Европын анхны улс болсон юм. Гэхдээ гуравдугаар сарын 16-ныг хүртэл энэ журмыг зөрчсөн хүнд хуулийн хариуцлага хүлээлгэхгүй бөгөөд тэр хүртэл Засгийн газар нь уг мандатыг түдгэлзүүлэх эсэхээ шийдэх ёстой юм байна.

Швейцар пүрэв гарагаас эхлээд үйлчилгээний газруудад цар тахлын вакцины батламж шаардахгүй болж байгаа бол Нидерланд энэ сарын 25-наас хязгаарлалтаа сулруулахаар болжээ.

Хуваалцах