Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Европын парламент авлигын дуулианд нэр холбогдсон 2 гишүүнийхээ халдашгүй эрхийг зогсооно

Европын парламент авлигын дуулианд нэр нь холбогдсон хоёр гишүүнийхээ халдашгүй эрхийг зогсоохоор зэхэж байна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Европын парламент авлигын дуулианд нэр холбогдсон 2 гишүүнийхээ халдашгүй эрхийг зогсооно
Европын парламент авлигын дуулианд нэр холбогдсон 2 гишүүнийхээ халдашгүй эрхийг зогсооно. Зураг: МҮОНРТ

Европын парламент авлигын дуулианд нэр нь холбогдсон хоёр гишүүнийхээ халдашгүй эрхийг зогсоохоор зэхэж байна.

Бельгийн шүүх байгууллагын хүсэлтээр Евро парламентын дарга Роберта Метсола дээрх санаачилгыг гаргасан гэдгийг тус парламентын сайтад мэдээлжээ.

Европын парламентын хэвлэлийн мэдээлэлд дуулианд холбогдсон гишүүдийн нэрсийг зарлаагүй. Гэхдээ Италиас сонгогдсон гишүүн Андреа Коццолино, Бельгийн гишүүн Марк Тарабелла нар байх магадлалтай гэж зарим хэвлэлд бичжээ.

Авлигын энэ дуулианаас болоод өнгөрсөн сард Евро парламентын дэд дарга Эва Кайли огцорсон юм.

Тэрбээр зохион байгуулалттай гэмт хэрэгт оролцсон, мөнгө угаасан, авлигын хэрэгт холбогдсон хэргээр сэжиглэгдэн саатуулагдсан дөрвөн хүний нэг нь болсон байна.

Хуваалцах