Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Европын парламент Хуан Гуайдог хууль ёсны Ерөнхийлөгч гэж үзэхийг дэмжиж байна

Европын холбооны удирдлагуудыг Өмнөд Америкийн улсад шинэ сонгууль болж ардчилал сэргэтэл Хуан Гуайдог хүлээн зөвшөөрч нэгдсэн байр сууриа илэрхийлэхэд уриалсан тогтоолыг пүрэв гарагт явуулсан санал хураалтаар гишүүд дэмжжээ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Европын парламент Хуан Гуайдог хууль ёсны Ерөнхийлөгч гэж үзэхийг дэмжиж байна
Европын парламент Хуан Гуайдог хууль ёсны Ерөнхийлөгч гэж үзэхийг дэмжиж байна. Зураг: МҮОНРТ

Европын парламент Венесуэлийн сөрөг хүчний тэргүүн Хуан Гуайдог хууль ёсны Ерөнхийлөгч гэж үзэхийг дэмжиж байна. Европын холбооны удирдлагуудыг Өмнөд Америкийн улсад шинэ сонгууль болж ардчилал сэргэтэл Хуан Гуайдог хүлээн зөвшөөрч нэгдсэн байр сууриа илэрхийлэхэд уриалсан тогтоолыг пүрэв гарагт явуулсан санал хураалтаар гишүүд дэмжжээ.

Мөн тогтоолоор гишүүд сөрөг хүчин голлосон Венесуэлийн Үндэсний ассамблейд бүрэн дэмжлэг үзүүлэхээ амлаж, томилсон төлөөний хүмүүст нь итгэл хүлээлгэхийг хүсч байна. Албаны ёсны энэ бичиг баримтыг Евро Парламентийн 439 нь дэмжиж, 104 нь эсэргүүцэж, 88 нь түдгэлзсэн байна.

Харин Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо “Бид ардчиллын төлөөх тэмцлийнхээ дүнд том ахиц гаргах болно” гэж твиттертээ бичиж, Европын парламентад талархал илэрхийлсэн байна.

Венесуэлийн улс төрийн хямрал үргэлжлэх зуурт өөрийгөө "Түр Ерөнхийлөгч" хэмээн зарласан тэрбээр гэр бүлийнхэн нь сүрдүүлэгт өртөөд байгаа тухай Венесуэлийн төвийн их сургуульд үг хэлэх үеэрээ ярьжээ.

Өнгөрөгч бямба гарагт Герман, Франц, Испани улсууд саяхан Ерөнхийлөгчийн хоёр дахь эрхийн тангараг өргөсөн Николас Мадурод хандан найман өдрийн дотор ээлжит бус сонгууль зарлахгүй бол Гуайдог Венесуэлийн түр Ерөнхийлөгчөөр хүлээн зөвшөөрөх болно гэж анхааруулсан.

Харин Николас Мадуро “Европын улсууд ийм шаардлага тавих эрхгүй” гээд “Сонгууль болох ёстой хугацаандаа 2025 онд болно” гэж мэдэгдээд байна.

Хуваалцах